УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Эрчим хүчний яам эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, Монгол улсын тусгаар тогтнолд хүчтэй нөлөө үзүүлэх сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөн, сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан байна.
Аливаа эрчим хүчний эх үүсвэр ЭХЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар, тооцоо, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан байх ёстой. Гэтэл үүнд ямар ч батлагдсан зүйл алга.
Мөн сонгон шалгаруулалтын мэдээллийн зөвхөн өөрсдийн вебсайт дээр л тавьсан. Яамны цахим хаяг болон бусад хэвлэлд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөөгүй.
Энэ долоо хоногийн баасан гарагт сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна.
Хамгийн ноцтой нь 600 МВТ СЭХ-г нээлттэй ил тод бүрэн мэдээлэлтэй зарлаагүй. Жилдээ 1.7 тэрбум киловатт цагийг үйлдвэрлэх том чадлын нарны, салхин станцуудыг шалгаруулна гэсэн зар байсан.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд аливаа дуудлага худалдааг зарлахдаа хүчин чадлыг заавал бичнэ гэж заасан байдаг. гэтэл хүчин чадлыг бичээгүй зарласнаар хуулиа зөрчсөн байна.
Энэ том хүчин чадлын сэргээгдэх эрчим хүч станцууд Оюутолгойг дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой.
Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хязгаарлагдмал. Нар, салхи байхгүй бол эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс Оюутолгойг найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүй.
Ингэснээр Хятадын эрчим хүчний системтэй холбогдох шаардлагатай болно. Үүнээс Хятадаас эрчим хүчний хараат болох боломжтой.
Дэлхийн улс орнууд жилээс жилд эрчим хүчний хараат бус байдлаа багасгахыг хичээж байна. Гэтэл бид хараат бус байдлаа нэмэгдүүлэх ажлыг л хийгээд байна.
Одоогийн байдлаар бид эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдалд байдаг. Бид энэхүү хараат байдлыг хэрхэн бууруулах талаар ажлыг хийх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нар салхинаас хамаарахгүй тогтвортой, найдвартай үйлдвэрлэлт хийдэг дулаан, усан цахилгаан станц, ус хуримтлуурын станц, том чадлын батарей станцыг барих хэрэгтэй" гэлээ.