gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын айлчлалаар Монгол–АСЕАН-ы харилцааг өргөжүүлэхийг зорино

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
4 цаг 26 минутын өмнө
Twitter logo
Редакцын бус нийтлэл
Twitter logo
Нийтлэлчийн булан
4 цаг 26 минутын өмнө
Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын айлчлалаар Монгол–АСЕАН-ы харилцааг өргөжүүлэхийг зорино ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Бямбаагийн Цэнгэллхам

СУДЛААЧИЙН НИЙТЛЭЛ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад есдүгээр сарын 9-11-нд албан ёсны айлчлал хийнэ. 

Иймд уншигч та бүхэнд Монгол–Вьетнамын парламентын харилцааны талаарх мэдээллийг хүргэж байна.

Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны айлчлал Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд Монголд хийж буй 23 жилийн дараах айлчлал юм. Айлчлалаар парламентын удирдлагын хэлэлцээ, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны баримт бичиг болон “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Вьетнамын АСЕАН дахь байр суурийг ашиглан Монгол–АСЕАН-ы парламентын дипломат ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх нь зүйтэй.

Энэ айлчлалын гол зорилго нь улс төрийн өндөр түвшинд хүрсэн Монгол–Вьетнамын харилцааг парламентын тогтмол механизм, худалдаа-эдийн засгийн бодит хамтын ажиллагаа болон Монгол–АСЕАН-ы харилцааг өргөжүүлэх бодит үр дүнтэй холбох явдал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг, харилцан итгэлцэлд тулгуурласан харилцааг хөгжүүлж ирсэн. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь энэхүү харилцааны чухал бүрэлдэхүүн бөгөөд парламентын удирдлага, парламентын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар болон олон улсын парламентын байгууллагуудын шугамаар өргөжин хөгжиж байна. 

2018 онд УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнамд хийсэн айлчлалын үеэр хоёр парламентын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь харилцааг институцийн түвшинд бэхжүүлсэн чухал алхам болсон. 2024 онд хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулсан нь парламентын хамтын ажиллагаанд шинэ боломж, зорилт бий болгосон. 

Вьетнамын Үндэсний Ассамблей нь тус улсын төрийн эрх барих дээд, хууль тогтоох байгууллага бөгөөд хууль батлах, төсөв болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг шийдвэрлэх, төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгох, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг өргөн бүрэн эрхтэй.

Монгол Улсын Их Хуралтай эдгээр чиг үүргээрээ төстэй боловч Вьетнам нь нэг нам давамгайлсан социалист тогтолцоотой, Монгол Улс олон намын өрсөлдөөнт парламентын тогтолцоотой гэдгээрээ ялгаатай. 

Монголын хувьд Вьетнам нь зөвхөн хоёр талын харилцааны чухал түнш төдийгүй АСЕАН болон Зүүн Өмнөд Азитай харилцаагаа өргөжүүлэх стратегийн гарц юм. Вьетнамын АСЕАН дахь идэвхтэй байр суурийг ашиглан Монгол Улс парламентын дипломат ажиллагаагаар дамжуулан АСЕАН-ы парламентуудтай харилцаагаа өргөжүүлэх боломжтой. 

Далайд гарцгүй орны хувьд Вьетнамын далайн боомт, тээвэр-логистикийн сүлжээг ашиглан Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломжтой.

Иймээс Монгол–Вьетнамын парламентын харилцааг Монгол-Вьетнам-АСЕАН хэмээх гурван талт дипломат гүүр болгон ашиглах боломжтой гэж үзэж байна. Парламентын түвшинд худалдааны эрх зүйн орчин, гаалийн зохицуулалт, техникийн шаардлага, хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, Монголын мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.

Мөн Монгол Улс далайд гарцгүй орны хувьд Вьетнамын далайн боомт, тээвэр-логистикийн сүлжээг ашиглан Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломжтой юм. 

Парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь цаашид хамтын ажиллагааг нэг удаагийн өндөр түвшний айлчлалаар хязгаарлахгүй, тогтмол институцийн механизмтай болгох шаардлагатай. Үүнд: 

1. Парламентын удирдлагын харилцан айлчлалыг тогтмолжуулах; 
2. Монгол–Вьетнамын парламентын бүлгийн жил тутмын уулзалт зохион байгуулах; 
3. Холбогдох Байнгын хороодын шууд харилцааг хөгжүүлэх; 
4. Парламентын Тамгын газар хооронд мэргэжилтэн солилцох; 
5. Хууль тогтоох, парламентын хяналт, цахим парламент, судалгаа, хууль зүйн шинжилгээний туршлага солилцох зэрэг болно. 

Цаашид Монголын талын тэргүүлэх зорилт нь “улс төрийн итгэлцлийг эдийн засгийн бодит үр дүн болгох”, мөн Вьетнамын АСЕАН дахь байр суурийг ашиглан Монгол–АСЕАН-ы парламентын дипломат ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг жил тутмын уулзалт, Байнгын хороодын харилцаа, Тамгын газар хоорондын мэргэжлийн хамтын ажиллагаа зэрэг тогтмол, хэмжигдэхүйц механизмтай болгох нь зүйтэй. 

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Бямбаагийн Цэнгэллхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан