gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нөхрийнхөө халцарсан үсийг ургуулах оролдлого маань халгайтай тосоо Америкт гаргах эхлэл болсон"

Б.Мөнхчимэг
Гарааны бизнес
5 цаг 16 минутын өмнө
Twitter logo

Халгай, чацаргана, өөхөн тос зэргийг ашиглан уламжлалт аргаар Америкт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг "OYU Botanica" брэндийн үүсгэн байгуулагч Д.Төгс-Оюунтай ярилцлаа. Түүний нөхрийнхөө халцарсан үсийг ургуулах гэж эхлүүлсэн “туршилт” өнөөдөр АНУ-ын зах зээлд хүрсэн түүхийг хуваалцаж байна. 2020 онд эхэлсэн OYU Botanica брэнд өдгөө Сан-Франциско хотод үйлдвэртэй бөгөөд тус улсын Westfield Их Дэлгүүрүүд, Atlas Store салбар тэргүүтэй 50 гаруй гоо сайхны салон, дэлгүүрт нийлүүлдэг болжээ. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
– Намайг Д.Төгс-Оюун гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцааны чиглэлээр төгсөөд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан. Дараа нь Америкийн Golden Gate University бизнесийн удирдлагаар магистрын зэргээ хамгаалж, Netcirq гээд вэнчүр хөрөнгө оруулалтын банканд ажилласан. Энэ  банк маань Salesforce, Uber зэрэг технологийн компаниудын IPO болон хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан томоохон банкуудын нэг. 
– Ийм мэргэжил, ажлын туршлагатай хүн яагаад гоо сайхны бүтээгдэхүүн хийх болов?
–Банкны салбарт ажиллаж байгаад Монголдоо ирсэн ч удалгүй Америк руу буцсан. Хэдий магистрын зэргээ хамгаалсан газар ч виз авах, гэрээ төвхнүүлэх гээд бүгдийг дахиад л тэгээс нь эхлэсэн. Ажил, гэр гэж гүйсэн тэр завгүй жилүүдээс ээж болсноор түр амсхийх боломж олдсон юм. Хүүхдээ төрүүлээд асрангаа эрүүл мэнддээ анхаарч завсарлагатай мацаг барьж үзээд, өдөр тутамдаа хэвшүүлчихлээ. Үр дүнгээ, сурч мэдснээ бусадтай хуваалцмаар санагдаад “FitFast: the Power of intermittent fasting” нэртэй номоо ч гаргаж, бүр Амазоны жагсаалтад шим тэжээл ангиллаар шилдэг борлуулалттай номоор шалгарсан шүү дээ.(инээв) Ээж хүний хувиар өөртөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавьж, цаг гаргаж, шинэ зүйлс туршиж, суралцдаг болсны л үр дүн.

Олон улсад нэлээн алдартай нэг брэндийн бүтээгдэхүүн хэрэглэтэл харшилаад бие дээр нь юм туурчихсан. Яагаад ингэв гээд судалтал химийн найрлага өндөртэй болохоор нэг ёсондоо гаж урвал өгсөн юм билээ.

Ингэж явсаар угаалгын нунтаг, аяга таваг угаагч, шампунаа гэртээ хийж сураад түүндээ бүр “донтоод” хобби болчихсон явлаа. Бүр гоо сайхны найрлага боловсруулах чиглэлээр Formula Botanica-д суралцаад амжсан юм. Одоо бодоход энэ л брэндээ үүсгэх эхлэлийн цэг байжээ. 
Бас “би чадах юм байна” гэж итгэл авч, дараагийн алхамаа хийхэд том түлхэц болсон түүх бий. Анхны саван, шампуниа хийж үзээд удаагүй байхад нөхрийн маань үс халцарч эхлээд нэлээн санаа зовж, сайн гэсэн болгоныг л туршиж явсан үе. Олон улсад нэлээн алдартай нэг брэндийн бүтээгдэхүүн хэрэглэтэл харшилаад бие дээр нь юм туурчихсан. Яагаад ингэв гээд судалтал химийн найрлага өндөртэй болохоор нэг ёсондоо гаж урвал өгсөн юм билээ. Ингээд л байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь л чухал юм байна гэж гүн итгээд судалсаар байгаад халгайгаар түрхлэг хийж хэрэглэж эхлэв. Хажуугаар нь энэтхэгийн аюурведийн тосон бүтээгдэхүүн, хуйхны сам ашиглатал нөхрийн маань үс унахаа болиод аажимдаа нөхөж ургасан юм. Үүнд урамшаад сахал хусахаас өмнө болон дараа түрхэх тос хийж үзлээ. Бас сахал ургуулагч тос гэх мэтээр анхны бүтээгдэхүүнүүдээ эрэгтэйчүүдэд зориулж хийж, ойролцоох дэлгүүрт нийлүүлдэг болсноор “OYU Botanica” брэндээ эхлүүлсэн. 

– Халгай, чацаргана, хонины сүүлэн тос гэхээр монголчуудад тийм сонин биш шүү дээ. Харин Америкийн зах зээлд гаргахад гадаад хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ? 
– Нуулгүй хэлэхэд 300 сая хүн амтай улс, энэ том зах зээлд халгай, чацаргана гэж мэдэхгүй, бүр түүхий эдээ монголоос татдаг гэхэд “Монгол гэж хаанах вэ?” гэж асуух нь олон шүү. Анх бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд нийлүүлэхдээ эхлээд эх орноо танилцуулж, монголчуудынхаа нүүдэлчин соёл уламжлалаа тайлбарлаад дараа нь бүтээгдэхүүнийхээ онцлогийг ойлгуулж байж нэг зөвшөөрдөг байлаа. Одоо ч тэр үеэ бодвол нийлүүлдэг газрууд маань хүлээж авдаг, тодорхой хэрэглэгчийн хүрээлэлтэй болж, өдөр алгасахгүй цахимаар захиалга ирдэг болсон шүү. (инээв.)
– Одоо бүтээгдэхүүнүүдээ хаана үйлдвэрлэж байна вэ?
– Манай үйлдвэр Сан-Франциско хоттой ойрхон байдаг. Гар аргаар үйлдвэрлээд онлайнаар зардаг. Мөн Faire гэдэг бөөний худалдааны төвд өгдөг болсон. Бас Westfield-гээд манайхаар бол их дэлгүүр шиг зэрлэлтэй, төв дэлгүүрт нь  өөрсдийн булантай болсон. Нийтдээ гоо сайхны салон, дэлгүүр 50 гаруй газар бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. 

Өөхөн тосоор хийсэн бүтээгдэхүүнээ экзем буюу арьс нь улайж үрэвсдэг, хуурайшиж хагардаг хүмүүст зориулж хийсэн.

–Хэчнээн төрлийн бүтээгдэхүүнтэй вэ. Гол онцлогоос нь хуваалцвал?
– Манайх 20-иод төрлийн бараатай. Байнга шинэ захиалга ирж, эрэлттэй борлуулагддаг дөрөв, таван гол бэстселлер бүтээгдэхүүн бий. 
Жишээ нь арьсны нүхжилт, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Bakuchiol Firming Booster Serum байна. Энэ нь сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа retinol-той ижил үйлчилгээтэй. Гол нь арьсыг түлж, гэмтээхээргүй илүү зөөлөн бүтэцтэй болохоор хүмүүс дуртай авдаг. 
Бас Steppe Tallow Lotion Bar маань TikTok дээр хүмүүсийн анхаарлын нэлээн татсан. Өөхөн тосоор хийсэн бүтээгдэхүүнээ экзем буюу арьс нь улайж үрэвсдэг, хуурайшиж хагардаг хүмүүст зориулж хийсэн. Нүүрэндээ түрхэхээс гадна хөлийн тавхай, тохой нь харлаж, хагарах үед ч хэрэглэж болно.
Арьс нь ийм эмзэг хүмүүс химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээр тухайн үедээ тайвшруулдаг ч сарын дараа гэхэд л дахих магадлал нь өндөр байлаг шүү дээ. Харин байгалийн гаралтай, зөөлөн бүтэцтэй зүйлсийг тогтмол хэрэглэвэл дахиж хагарч, хүндрэхгүй гэдгийг би итгэлтэй хэлнэ.

Анх Америкад ирэхэд миний үеийнхэн зөөгч, пицца хүргэлт зэрэгт ажилладаг байлаа. Өнөөдөр тус тусын бизнесээ эхлүүлж байна.

–Танайх бүтээгдэхүүнийхээ орц найрлага, чанарт ямар шаардлага тавьдаг вэ?
– Америкийн Хүнс, эмийн агентлагаас гаргасан шошгоны стандартыг баримталж, Good Manufacturing-ийн шаардлагыг дагаж байж л худалдаалах эрхээ авдаг. Тиймээс орц найрлага бүрийнхээ гарал үүслийг тодорхой бичиж, тайлбарладаг. Тухайн бүтээгдэхүүнээ ашиглах зааварчилгааг хэрэглэгч бүрд өгдөг байх зэргээр олон нарийн шаардлага бий. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас сав баглаандаа ч хуванцараас татгалзсан. Түүнчлэн өөхөн тосноос бусад бүтээгдэхүүн маань vegan сертификаттай. Мөн амьтан дээр туршилт хийдэггүй. EWG Verified буюу хүний биед хортой бодисгүйг баталгаажуулсан батламжтай гээд олон улсын органик бүтээгдэхүүний шаардлагыг бүрэн хангаж байгаа. 

-Бизнес эрхлэх орчны хувьд Монгол, АНУ хоёрын ялгаа хэр мэдрэгддэг вэ?
–АНУ-д бизнес эрхлэхэд хууль, дүрэм журам нь анхнаасаа тодорхой байдаг нь их давуу талтай. Татварын систем нь ойлгомжтой, юу хийх ёстой, хаанаас ямар зөвшөөрөл авах вэ гэдэг нь тодорхой. Борлуулалтын цэгүүд ч системтэй. Жишээлбэл, энэ салбарт сард тэдэн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэх мэтээр бүх зүйл нь тодорхой болчихсон байдаг.
Монголд бол хувь хүнээр дамжуулж борлуулах эсвэл өөрөө дэлгүүр нээх гэх мэтээр бизнесээ авч явдаг. Нэг бүтээгдэхүүнээ зэрэг маш олон газар нийлүүлэх боломж хязгаарлагдмал гэж харсан. 
Сүүлийн үед Америк бизнесээ эхлүүлж байгаа монгол залуучууд нэмэгдэж байгааг анзаарсан. Анх Америкад ирэхэд миний үеийнхэн зөөгч, пицца хүргэлт зэрэгт ажилладаг байлаа. Өнөөдөр тус тусын бизнесээ эхлүүлж байна. Ачааны машины жолооч байсан хүн өөрөө компани байгуулсан байх жишээний. 
Энд зах том зах зээлтэй учраас бизнес санаагаа оновчтой тодорхойлоод, өөрөө тууштай байвал Америк төдийгүй бусад улсад бизнесээ гаргах боломж хязгааргүй шүү гэж хэлмээр байна.  Гол нь очиж байгаа улсынхаа хууль, татвар, стандарт, зах зээлээ сайн судлах хэрэгтэй.

– Та эрүүл мэнддээ анхаарч, мацаг барьж хэвшсэн.  Туршлага, судалсан зүйлсээ эмхэтгэж ном гаргасан гэж яриандаа дурдсан. Энэ талаар нь ярилцъя, их сонирхолтой санагдлаа? 
– Анхны хүүхдээ төрүүлсний дараа жингээ хасах гээд нэлээд олон арга үзсэн ч нэг л болж өгөхгүй, хүссэн үр дүнгээ хараагүй. Завсарлагатай мацагны талаар сонсоод, хоногт 16/8-цагаар эхлэхэд надад тохирч байгаа нь анзарагдсан л даа. Хэдхэн хоногийн дотор бие хөнгөрөөд, үүнийгээ дагаад сэтгэл ч сэргээд ирсэн. Ингээд өдөр тутмынхаа хэвшил болгохоор тууштай мацаг барьсан. 
Тэгээд өөр дээрээ туршаад орхихоос илүү яагаад ингэж хооллох нь үр дүнтэй байдаг, мацаг тайлахдаа юуг анхаарах хэрэгтэй судалж яваад хүмүүс уураглаг хүнс хангалтгүй хэрэглэдэгээс булчингийн массаа алдах эрсдэлтэй байдаг юм байна гэх зэргээр улам бүр судлах болсон. 
Би аливаа зүйлийг сонирхоод эхлэхээрээ нэлээд гүнзгий автдаг төрлийн хүн. Ингээд туршлага болон судалгаан дээр үндэслээд ном бичиж яагаад болохгүй гэж бодсон. 

Ялангуяа шинэ бүтээгдэхүүн хийх, зах зээлд гаргах, хэрэглэгчийн санал шүүмжийг хүлээж авах зэрэг бүх зүйлд “эхлээд үзье, дараа нь сайжруулъя” гэсэн хандлагатай болсон.

– Санхүүгийн салбарт ажиллаж байсан хүн огт өөр сэдвээр ном бичих зоригийг яаж гаргасан бэ?
– Номоо гаргахаасаа өмнө мэргэжлийн эмч, судлаачдаар редакторлуулснаа энд онцолж хэлмээр байна. 
Ном бичихийн тухайд тууштай байхад л дуусгадаг гэдгийг ойлгосон. Эхлээд өдөрт хамгийн багадаа 10 минут бичье гэж өөртөө зорилго тавьсан. 2дох хүүхдээ тээж  байхдаа хүртэл бичсээр байсан. Номоо хэвлүүлэх гэж хэд хэдэн хэвлэлийн газарт хандсан ч татгалзсан хариу ч авч, гутарч үзлээ. Тэгсэн ч шантралгүй хөөцөлдсний хүчинд Aмазоноор дамжуулж өөрөө хэвлүүлж болдгийг мэдсэн. Тухайн үедээ шаардлагад нийцүүлэх гэж нэлээд бэрхшээлтэй тулгарсан ч тэр хэрээр шинэ чадвар сурчээ. Ингэж хичээсний үр дүнд 2019 оны наймдугаар сард анхны номоо гаргаж чадсан. Тухайн үедээ nutrition буюу шим тэжээлийн ангилалд Amazon-ийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж байсан. Дараа нь номоо шинэчилж, 2025 онд дахин гаргасан.
– Ном бичсэн туршлага тань өнөөдрийн бизнесээ эхлүүлэхэд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү?
– Маш их нөлөөлсөн. Өмнө нь “би санхүүгийн мэргэжилтэй хүн, өөр зүйл хийж чадах болов уу” гэж боддог байсан. Харин номоо өөрөө бичиж, хэвлүүлж, дэлхийн зах зээлд гаргаж үзээд “мэдэхгүй зүйлээ судлаад, сурч болдог юм байна” гэдэг итгэлтэй болсон.
Тэр итгэл дараа нь OYU Botanica-г эхлүүлэхэд их хэрэг болсон. Ялангуяа шинэ бүтээгдэхүүн хийх, зах зээлд гаргах, хэрэглэгчийн санал шүүмжийг хүлээж авах зэрэг бүх зүйлд “эхлээд үзье, дараа нь сайжруулъя” гэсэн хандлагатай болсон.
– Цаашдаа та OYU Botanica брэндээ хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
– Нью-Йорк болон Вашингтонд борлуулалтын цэгтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Монголынхоо халгай, чацаргана, өөхөн тос зэрэг орцыг ашиглаад зөвхөн бүтээгдэхүүнээ биш, Монголынхоо онцлог, нүүдэлчин соёлыг хамт таниулахыг хүсдэг.
Одоо зургаан жил болж байна. Энэ хугацаанд бага багаар учраа олж, юу хийхээ илүү сайн мэддэг болсон. Цаашдаа ч бүтээгдэхүүнээ шинээр хөгжүүлж, хэрэглэгч бүрд тохирсон зүйл хийхийг хүсэж байна.
– Эцэст нь, бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүст юуг зөвлөх вэ?
– Төгс болчихоод эхэлье гэж хүлээх хэрэггүй. Би ч бас бүх зүйлээ мэддэг, бүх зүйл бэлэн болсон үедээ эхлээгүй. Судалж, туршиж, алдсан зүйлээ засаж явсаар өнөөдөр зургаан жил болсон байна. Хамгийн багадаа өдөрт 10 минут өөртөө зориулаад шинэ зүйл судалж, сурч эхлэх хэрэгтэй. Тэр 10 минут нэг өдөр таны амьдралыг өөрчлөх хэмжээний эхлэл болж болно. Мэргэжил чинь чамайг заавал нэг л зүйл хийх ёстой гэж хязгаарлахгүй. Өөртөө итгээд, тууштай байж, хамгийн эхний алхмаа хийх нь л чухал.

Гэрэл зургийг Б.Даваа

Гэрэл зургийг Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан