gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

9/11 халдлагын дараах шинэ баримтуудыг ил болголоо

Б.Нямдарь
Дэлхийд
3 цаг 30 минутын өмнө
Twitter logo

АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараах Манхэттэний агаарын чанартай холбоотой 170 мянга гаруй хуудас баримтыг олон нийтэд шинээр ил болгожээ. 

Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани

Нью-Йорк хотын дарга Зохран Мамданий мэдээлсэн баримтуудаас харахад эрх баригчид халдлагын голомт орчмын агаарт хүний эрүүл мэндэд аюултай бодисууд байгааг мэдэж байсан ч олон нийтэд эрсдэлийг нь бууруулж мэдээлж байсан байж болзошгүй байна. 

Баримтуудад Дэлхийн худалдааны төвийн барилгууд нурсан даруйд орчны агаарт асбест, цахиур, металл, бетон, шил болон бусад хорт бодисын тоосонцор тархсан талаар мэдээлсэн байна. Түүнчлэн нуранги дунд гарсан түймэр 2001 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй шаталтын бүтээгдэхүүнүүд агаарт ялгарч байжээ. 

Гэсэн хэдий ч тухайн үед албаныхан Нью-Йоркчуудыг агаарыг аюулгүй гэж итгүүлэх мэдээлэл хийж байсныг шинэ баримтууд харуулж байна. Ялангуяа 2001 оны аравдугаар сарын дотоод санамж бичигт бохирдсон орчны улмаас иргэдэд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс гадна эрх баригчдад үүсэх хууль эрх зүйн хариуцлагын асуудал хүртэл дурдсан байжээ. 

Энэ нь цоо шинэ асуудал биш юм. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) байцаагчийн 2003 онд гаргасан тайланд 9/11-ийн дараа халдлагын голомт орчмын агаарын чанарын талаар олон нийтэд өгсөн мэдээлэл хангалттай нотолгоонд тулгуурлаагүй, заримыг нь эцсийн мэдэгдлээс хассан байж болзошгүй гэж дүгнэж байсан. 

Өнөөдөр 9/11-ийн дараах хорт тоос, утаанд өртсөн аврагчид, цагдаа, гал сөнөөгчид, оршин суугчид болон бусад хүмүүсийн дунд амьсгалын замын өвчин, хорт хавдар зэрэг олон төрлийн өвчлөл бүртгэгдсээр байгаа аж.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр Дэлхийн худалдааны төвийн нурангиас үүссэн асар их тоосон үүл Манхэттэний хэдэн зуун байршин барилгыг бүрхжээ. 

Нью-Йорк хотын захиргаа эдгээр баримтыг олон нийтэд ил болгохын тулд тусгай цахим платформ ажиллуулж эхэлсэн бөгөөд цаашид нэмэлт материалуудыг нийтлэхээр төлөвлөж байна. Баримтуудыг ил болгох ажиллагаа нь 9/11-ийн хохирогчид болон тэдний ар гэрийнхний эрх ашгийг хамгаалах байгууллагуудын олон жилийн шаардлага, хуулийн тэмцлийн дараа хийж буй.

Эх сурвалж: CNN 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан