Их Британийн хаан ширээг залгамжлах хоёр дахь хүн, 13 настай хунтайж Жорж есдүгээр сарын 8-нд нэр хүндтэй Этон коллежид элсэж, хичээлийн эхний өдрөө эхлүүлжээ.
Жоржийг эцэг эх болох Уэльсийн хунтайж Уильям, гүнж Кэтрин нар сургуулийн эхний өдөр нь хүргэж өгсөн байна. Тэднийг сургуулийн захирал Саймон Хендерсон угтан авчээ.
Тэрээр 2022 онд нас барсан элэнц эмэг эх, хатан хаан II Элизабетын талийгаач болсон өдөр буюу есдүгээр сарын 8-нд шинэ сургуульдаа оржээ.
Жорж ийнхүү эцэг Уильям болон авга ах хунтайж Харригийнхаа мөрөөр Этонд суралцаж байна. Уильям 1995 онд Этонд элсэн орсон бөгөөд Британийн хаан ширээг залгамжлах ирээдүйн анхны хаан тус сургуульд суралцсан тохиолдол болсон юм. Харин Харри 1998 онд тус сургуульд элсэн оржээ.
Жоржийн Этон дахь анхны өдөр нь бас онцгой бэлгэдэлтэй байв. Тэрээр 2022 онд нас барсан элэнц эмэг эх, хатан хаан II Элизабетын талийгаач болсон өдөр буюу есдүгээр сарын 8-нд шинэ сургуульдаа оржээ.

Этон коллеж нь 1440 онд VI Генрих хааны байгуулсан, Лондонгийн ойролцоох Виндзорын дэргэд байрладаг хөвгүүдийн дотуур байртай сургууль юм. Тус сургуульд 13-18 насны 1,350 орчим сурагч суралцдаг бөгөөд жилд ойролцоогоор 65 мянган фунт стерлингийн /дунджаар 316 сая төгрөг/ сургалтын төлбөртэй.

Этон нь зөвхөн Британийн хааны гэр бүлийнхэн төдийгүй улс төр, урлаг, соёлын салбарын олон алдартны төгссөн сургууль юм. Тус сургуулиас Британийн 20 Ерөнхий сайд, тэр дундаа Борис Жонсон, Дэвид Кэмерон нар төрөн гарчээ. Мөн жүжигчин Хью Лори, Том Хиддлстон, Эдди Редмэйн зэрэг алдартнууд Этоны төгсөгчид юм.
Эх сурвалж: BBC