gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

PISA: Байгалийн ухааны судлагдахуунд хамгийн өндөр ахиц гаргасан 10 улсын нэгд Монгол багтсан

Б.Нямдарь
Боловсрол
2 цаг 48 минутын өмнө
Twitter logo

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-д хамрагдсан. 

Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 сурагчийг тус үнэлгээнд хамруулжээ. 

Бид энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

- 2025 оны PISA үнэлгээ нь 2022 оныхоос ямар онцлогтой байв? Бид оноогоо ахиулж чадсан уу?
- Энэ жил байгалийн ухааны судлагдахуун дээр гүйцэтгэл өндөрссөн буюу энэ үзүүлэлтээр хамгийн өндөр ахиц гаргасан 10 улсын нэгд багтжээ. Энэ жил Хонгконг, Тайвань, Макао зэрэг улсуудын үнэлгээ эрс өссөн нь дундаж үнэлгээг ахиулахад нөлөөлсөн гэж үзэж байна. 

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүдийн гүйцэтгэл нэмэгдсэн.

Мөн Монгол хэлний судлагдахуунд 2022 оны түвшингээ хадгалсан байна. Үнэлгээ хийлгэсэн 91 орны 75 хувь нь энэ гүйцэтгэлд буурсан үзүүлэлттэй байсан бол Монголын хувьд тогтвортой үр дүнгээ хадгалсан ч хүүхдийн унших чадварыг сайжруулах шаардлагатай байгааг тодорхойллоо.

Түүнээс гадна сургуулийн удирдлагуудын үнэлгээ, эцэг эхийн асуулгыг захиалж хийлгэсэн. 10 сурагч тутмын долоо нь багшийнхаа үйл ажиллагаа, дэмжлэгт итгэж байна гэсэн хариуг өгчээ. Сурагчид сургуульдаа итгэдэг, өсөн дэвжих сэтгэлгээтэй, сониуч, тууштай зан чанар харьцангуй буурсан ч үзүүлэлт сайн үр дүнтэй байгаа нь бид боловсролын бодлого, үйл ажиллагаа ялангуяа бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ сайжруулах боломжтой үр дүнг хүлээн авлаа. 

Бид урьдчилсан дүнгээ аваад өнөөдөр танилцуулж байна. Массын сургалт харьцангуй нэмэгдсэн гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар түвшний гүйцэтгэл хийсэн хүүхдүүдийн хувь өссөн. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүдийн гүйцэтгэл нэмэгдсэн. Тэгэхээр хот, хөдөөгийн ялгааг арилгах, санхүүжилт буюу хувьсах зардлаар санхүүжилтийн үр нөлөөнд PISA үнэлгээ тодорхой нөлөө үзүүлсэн гэж хэлж болохоор байна. 

Энэхүү судалгаанд хамрагдсан нийт 91 оронтой харьцуулахад Монгол Улсын багшийн хомсдолын ноцтой зүйл ажиглагдаагүй гэсэн

Цаашид хэрэгжүүлэх ямар зөвлөгөө, зөвлөмжийг Монгол Улсад өгсөн бэ?
2026 оны 9-12 сар хүртэлх нөөц, хэрэглэгдэхүүн гэх мэт бүх зүйлээ оношилж, 2027 онд ямар ажил хийхээ төлөвлөж, 2029 онд ямар дүнд хүрсэн байхыгаа сургууль, байршил тус бүрээр тодорхойлно. 

- Багшийн хөгжил, багшийн чанар үнэлгээтэй салшгүй холбоотой. Мөн Монгол Улсад багшийн хомсдол байгаа, байхгүй гэсэн асуудал бий. Тэднийг чанаржуулахад хэрхэн анхаарах вэ?
- Энэхүү судалгаанд хамрагдсан нийт 91 оронтой харьцуулахад Монгол Улсын багшийн хомсдолын ноцтой зүйл ажиглагдаагүй гэж PISA-ийн Боловсрол, ур чадварын газрын захирал нь Андреас Шлейхер онцолсон.

Улмаар хот, орон нутгийн ялгаанаас шалтгаалсан багшийн хүрэлцээ хангамж нь дэлхийн бусад орнууд шиг нөхцөлд байхгүй байгаа нь харин ч давуу тал тул, багшийн чадавхыг сайжруулах, илүү хичээл сургалтын үйл ажиллагаанд цаг гаргах боломжоор дэмжиж, багш бие биеэсээ суралцах, сургууль дээр хөгжих боломжоор хангахыг зөвлөсөн. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан