gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чихрийн цаас, талхны уут дээр монгол эвхмэл бичгээ ашиглавал хүүхэд, залуус сонирхох сэдэл төрнө"

Б.Анужин
Соёл урлаг
2 цаг 59 минутын өмнө
Twitter logo

"ӨВӨРМӨЦ ХЭЛ БИЧГЭЭ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД МЭДЭЭСЭЙ, ЭЗНИЙ ЁСООР СУРААСАЙ ХЭМЭЭН ТҮМЭНДЭЭ ДЭЛГЭЛЭЭ"

“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн бие даасан үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейд үргэлжилж байна.

Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны хүндэт гишүүн Онход Ринчинсамбуугийн Отгонбаатар үсгийн урлаг, утга уянгыг өсөх залуус үлэмж оролдсу хэмээн санаа сэдэл өгөхөөр энэхүү үзэсгэлэнгээ олны хүртээл болгожээ.

Энэхүү үзэсгэлэн нь элдэв зүйл үгсийн үндсэн биет хэлбэрийг эвхмэл үсгээр дүрслэн буулгаж урласан буйгаараа машид онцгой юм. Үүнд гэр өргөө, хот айл, хүрээ хийд, шүүгээ шургуулга, цоож түлхүүр, ширээ сандал, ор дэр, данх домбо зэрэг хэдэн арван үг бий. Бас дээрх олон үгсээ утгын нийцэт байдлаар нь багцлан зохиомжилж задлан төсөөлүүлж үзүүлсэн байна.

Тус үзэсгэлэн 10-р сарын 5-ны өдөр хүртэл Богд Хааны Ордон Музейд нээлттэй дэлгэгдэх юм.

Түүнчлэн 10-р сарын эхээр Богд хааны ордон музейд "Хаан ордны намар" хэмээх үйл ажиллагааны хүрээнд Р.Отгонбаатар гуай ирж оюутан, залууст зориулан танин мэдэхүйн лекц өдөрлөгийг зохион байгуулна. Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны уран бичээч залуучууд ч мөн нэгдэх юм. 

Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатар "Би монгол хэл, бичгийн багш мэргэжилтэй. Хуучин үсгийг заасан хамгийн анхны багш хүн гэхэд хилсдэхгүй болов уу.

Манайхан уран бичлэг гэхээр бийрээр бичихийг л бодож байх шиг... Нэг талаас зөв боловч нөгөө талаас сайшаалтай зүйл биш. Учир нь үсгийг үзгээр бичиж, зургийг бийрээр зурах ёстой. Зургийн бичигтэй Хятад, Солонгос, Япон зэрэг улс бол бийрэн бичиг хэрэглэх нь аргагүй зүй ёсны хэрэг.

Харин Монголчууд бид үзгээ барих ёстой. Барих барихдаа үсэг бичиг үүссэн үеэс буюу төмөр, мод, яс, өд зэрэг хавтгай үзүүртэй үзгийг барих ёстой. Ер нь өнө эртнээс хулсан үзгээр бичдэг уламжлал, заншилтай байсан. Түүний нэг жишээ нь Ганжуур Данжуураас эхлээд маш олон ном судар бий. Харин сүүлийн 300 жил  бийрээр хуулж бичсэн цөөн судар байдаг.

Монголчууд 1000 жил хэрэглэсэн монгол бичгийнхээ түүхэнд дор хаяж 700-800 жилд нь дан хулсан үзгээр бичиж байсан. Сүүлд л монгол бичгийг Манжийн нөлөөгөөр Өвөр Монгол, Монгол улс хоёр хагас дутуу бийрээр бичиж байна. Түүнээс биш үзгээр л бичих ёстой. Бүх Монгол туургатан болох Буриад, Халимаг, Ойрадууд бол одоог хүртэл бийр барьж үзээгүй гэж хэлж болно. Нэмээд хэлэхэд 20-р зууны ололт амжилт болох шарикан хошуутай үзэг, тосон бал, зүйл бүрийн фломастер зэрэг нь уран гоё бичлэгийг гаргахгүй, эмх цэгцгүй байх талтай санагддаг. Тиймээс хавтгай үзүүртэй үзгээр монгол бичгийг заах, сурах ёстой гэж бодож байна. Үүнийг дагаад хүүхдүүдийн бичгийн хэв ч сайжирна. 

Үүнээс дахин нэг шат ахисан нь эвхмэл бичиг хэмээх уран гоё бичлэг бий.

Эвхмэл бичиг нь монгол бичгийн үсгийг тодорхой зүй тогтол, дүрмийн дагуу эвхэж, хурааж, гоёл чимэглэлийн хэлбэрт оруулж бичдэг уран бичлэгийн (каллиграфи) нэгэн өвөрмөц төрөл юм. 

Ор, дэр, шургуулга хэмээн бичсэн эвхмэл бичиг

Энэ л гоё өвөрмөц хэл бичгээ хүүхэд залуучууд мэдээсэй, өөрийн бичиг үсгийг эзний ёсоор сураасай, бийрээс гадна үзгийн уран бичлэгийн онцлог бий юм шүү гэсэн санааг гаргахыг хүсэж олон түмэндээ дэлгэж байгаа юм. Чихрийн цаас, талх тарианы уут, сав дээр учрыг нь олоод эвхмэлээр биччихвэл өргөн олны нүдэнд дасаж, сонирхох сэдэл ч өгнө. 

Ер нь ямар ч үсэг бичгийг нямбай сайн сурах хэрэгтэй. Үсгийг сайн сурвал үгэнд мэргэн болно. Үгийг сайн сурвал утгад мэргэн болно. Утгад мэргэн бол урагштай ухаантай ажил хийдэг болно гэсэн үг. Ингэж бодоод өөрийнхөө зүйлд эзний ёсоор хандаж, эзэмших хэрэгтэй гэж хэлнэ" хэмээлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан