Япон улсын Токио хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Токио хотын ЁоЁоги үндэсний биеийн тамирын зааланд дэлхийн 53 орны 6500 орчим тамирчин ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Arte Suave Mongolia Jiu-Jitsu Academy"-ийн тамирчид амжилттай оролцож, хоёр төрлөөс нийт 26 медаль эх орондоо авчирлаа.
Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, техник, тактик, бэлтгэл сургуулилтыг сайтар хийж Монголын жюү жицүгийн спортын амжилтыг дэлхийн тавцанд дахин таниулжээ.
Тэмцээнд оролцсон Монголын тамирчдаас Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ч.Бат-Эрдэнийн хүү хоёр төрөлд өрсөлдөж, хос алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн ажээ.
Дэлхийн аваргын тэмцээнээс хоёр төрөлд аваргын алтан медаль хүртэж, Монголын жюү жицүгийн залуу тамирчдын төлөөлөл боллоо.