Умард Солонгос, Орос улс даваа гарагт хоёр улсыг холбосон анхны авто замын гүүрээ нээжээ.
"Түмэн" голын дээгүүр баригдсан уг гүүрний нээлт хоёр талын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлсэн чухал үйл явдалд тооцогдож буй.
Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, БНАСАУ-ын ерөнхий сайд Пак Тэ Сон нар видео холбоогоор дамжуулан үг хэлэх үеэр хоёр эгнээтэй нэг километр урт гүүрээр туг далбаа мандуулсан ачааны автомашинууд дайран өнгөрчээ.
Олон жилийн турш яригдаж байсан уг гүүрийг 2024 онд Пёнянд хийсэн Путиний айлчлалын үеэр эцэслэн шийдвэрлэж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлжээ.

Москва, Пёняны хооронд агаарын болон төмөр замын холболт байдаг ч авто зам байгаагүй ажээ. 1959 оноос хойш хоёр улсын хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ ойролцоох төмөр замын гүүрэн дээр банз байрлуулан зам засдаг байжээ.
“Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин хэлээд хоёр улсын харилцаа “Урьд өмнө байгаагүй өндөр түвшинд” хүрснийг онцолж, жинхэнэ түүхэн үйл явдал хэмээжээ.
Шинэ гүүрийг тэр зөвхөн инженерийн төсөл биш харин "Найрамдлын шинэ бэлгэдэл” гэж тодорхойлжээ.
Мишустин "Уг гүүрээр өдөрт 300 хүртэл тооны автомашин зорчих боломжтой бөгөөд Владивосток хотоос Санкт-Петербург хүртэл үргэлжилсэн Оросын тээврийн коридорт хялбар нэвтрэх зам болж байна" хэмээн дурджээ.
Энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад ороход зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэжээ.
Шинэ гүүрийг Солонгосын дайны дараа 1959 онд ашиглалтад оруулсан "Найрамдлын гүүр"-ийн ойролцоо барьжээ. Мөн Улаан армийн цэрэг Яков Новиченкогийн нэрээр нэрлэсэн байна. Новиченко нь 1946 онд Умард Солонгосын анхны удирдагч Ким Ил Суны амийг аварч, түүн рүү шидсэн тэсрэх бөмбөгийг таслан зогсоосон гэж үздэг.
Эх сурвалж: Reuters