Үндэсний "Номын баяр" үүсэж хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Номын ертөнцөөр аялах, дуртай зохиолчтойгоо уулзах, шинэ номтой танилцах цаг ойртжээ.
Үндэсний номын баяр 40 дэх удаагаа зохиогдох гэж буй. Энэ жил "Илүү их уншъя" уриатайгаар Д.Сүхбаатарын талбайд 2026 оны есдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд буюу баасан, бямба, ням гарагт болох юм.
"Номын ертөнц" клубийн ахлагч Г.Тэн-Мэргэн "Манай клуб нь номд дуртай хүүхэд, залуусыг нэгтгэж, жил бүрийн номын баярын хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлын зохион байгуулалтад баг бүрэлдэхүүнээрээ ажилладаг болоод хэдийнээ 8 жил болжээ. Бид 20 жилийн ойн баяраа тохиолдуулан дэлхийн номын салбар, утга зохиолын ертөнцийн онцлох зочдыг урин оролцуулах юм. Номын баярын зохион байгуулалтын ажилд та бүхнийг сайн дурын ажилтнаар бидэнтэй нэгдээрэй хэмээн урьж байна" гэжээ.
Хэрэв та номын баярт сайн дураар ажиллах хүсэлтэй бол ЭНД дарж бүртгүүлэх боломжтой.
Номд дуртай уншигч та авахаар зэхэж буй номын жагсаалтаа гаргаад, энэхүү баярт зочлоорой.