Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 2006 онд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулаад 20 орчим жил болж байна. Хоёр улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх саналыг өнөөдөр (2026.09.07) тус улсын парламентад танилцуулжээ.
БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сүн, Үндэсний ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нарт дараах саналыг тавилаа. Үүнд:
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэд зөвхөн тэтгэврийн даатгалд даатгуулж байгааг тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна. Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны болон бусад тэтгэмж авах боломжийг бүрдүүлэх;
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагаас гадна бусад төрлийн ажиллах эрх бүхий визийн ангилалтай Монгол Улсын иргэдийг хэлэлцээрт хамруулах;
- Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэх зэргийг хэлэлцээрт нэмж тусгуулах тухай санамж бичиг хүргүүлжээ.
БНСУ-д 20 жилийн хугацаанд нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очиж, төмөр, хүнс, электроник, хог хаягдал дахин боловсруулах зэрэг салбарт ажиллаж иржээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын 1,800 гаруй иргэн манай улсад оршин сууж буй.
БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Мөн ажил хэрэгч саналуудыг албан ажил болгоход анхаарч ажиллахаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга онцолжээ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам