gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Учрал: 2027.01.01-нээс төрийн өмчит компанийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна

Э.Энхмаа
Улс төр
4 цагийн өмнө
Twitter logo

УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 1.5 их наядын буурах орлогыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаар 100 хувь санхүүжүүлэх юм байна. Зардлынхаа дунд хөрвүүлэлт хийгээд, урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх замаар том зургаар нь харвал төсвийн тодотголыг оруулж ирсэн байна.

Түүхийг нь авч үзвэл 2025 оны улсын төсөв дэх ногдол ашгаас 2.7 дахин, сүүлийн 6 жилд ТӨК-иудын оруулж ирсэн ногдол ашгаас 4.1 дахин их тоо байна. Ногдол ашгийг улсын төсөвт оруулаад, шаардлагатай санхүүжилтийг хийж зарчмыг анхааралтай дэмжиж байна. Ногдол ашиг гэдэг тухайн жилд цэвэр ашигтай ажилласан тохиолдолд орж ирдэг нөхцөлтэй орлого. Манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай улсад цэвэр ашигггүй байх тохиолдол гарна. Энэ эрсдэлийн менежментийг хийж явахгүй бол аюултай.

Тэгэхээр төсөв ярихдаа 1.5 их наяд орлого төвлөрүүлэх үүрэг хүлээж буй "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал чуулганд сууж, хариулт өгөх хэрэгтэй. 

Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газар ТӨК-ийн цэвэр ашгаас ногдол ашиг авах эрхтэй шүү дээ. Ногдол ашгаас авна, үйл ажиллагаанаас нь авахгүй. Ашигтай ажилласны дараах цэвэр ашгаас авна.

Миний оронд өөр санаатай хүн байсан бол 1.5 их наядаар янз бүрийн төсөл хэрэгжүүлье гэж “пантаазлаад” баахан хувийн хэвшлийнхнийг урьж, бизнес рүү оруулж завхруулаад явах л байх. Надад тийм сонирхол алга, ард түмэндээ л хүртээе гэж байгаа юм.

О.Батнайрамдал, Ногдол ашиг ярихаар ямар компани ямар ашигтай ажиллаж байгааг яг үнэндээ УИХ-ын гишүүд мэдэхгүй байгаа. Тиймээс би Стратегийн ач холбогдолтой ордуудын ил тод байдлын тайлагналын тухай хуулийн төсөл санаачлан, энэ намрын чуулганаар өргөн барина. Эрдэнэт үйлдвэр Монголыг 40 жил тэжээсэн. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч удаа чуулган, байнгын хороонд ирж тайлан тавьж байгаагүй. Нэг талаас ашигт ажиллагааг төсөвтэй уяж байгаа нь нэг талаас сайн хэрэг. Жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавьж, ард түмний өмчийг хэрхэн захиран зарцуулснаа танилцуулдаг болох хэрэгтэй.

Н.Учрал, Байгалийн нөөцийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Б.Уянга гишүүн санаачилсан. Засгийн газар дэмжиж саналаа өгсөн. Та хуулийн төслөө нэгтгээд ажиллавал цаг хугацаа товчлох байх гэж бодож байна.

Нэг зарчим байх ёстой. Улстөрчид төрийн өмчит компаниудын засаглалд орохгүй шүү. Ногдол ашгаа төвлөрүүл гэдэг үүрэг өгөхөөс биш, үйл ажиллагаанд орохгүй.

2027 оны 1-р сарын 1-нээс төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна. Улс төрчид гар хөлөө дүрэхгүй. Тийм учир олон улсын хөрөнгө оруулалтын менежмент, санхүүгийн үйлчилгээний Franklin Templeton, Black rock-д засаглалыг нь өгнө. Улс төрчид төрийн өмчит компаниудаас гар савраа татах хэрэгтэй. Энэ тал дээр О.Батнайрамдал гишүүнтэй хамтарч ажиллая гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан