gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

Б.Мөнхчимэг
Эдийн засаг
2 цаг 52 минутын өмнө
Twitter logo

2027 оны төсвийн төсөлд нийт зарлагыг өмнөх оноос 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Тэгвэл дэлхий даяар ирэх жилүүдийн хямралд бэлдэн бүсээ чангалж буй үед төр зардлаа 28 хувиар өсгөх нь “Баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буй хэрэг” гэж Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ.

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ИНФЛЯЦ 18.6 ХУВЬД ХҮРЭХ ЭРСДЭЛТЭЙ

Манай улсын эдийн засаг оны эхний хагас жилд 7.7 хувиар өссөн. Үүнд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 61 сая тонн орчимд хүрсэн нь голлон нөлөөлсөн.

Гэвч энэ өсөлтийн зэрэгцээ шатахууны нийлүүлэлт доголдож, үнэ өсөх эрсдэл бий болсон. Энэ нь тээвэр, логистик, үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний үнэд дам нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа эдийн засагчид сануулж байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляци гэдэг нь бүтээгдэхүүний эрэлтээс биш зардал нэмэгдсэнээс шалтгаалж үнэ өсөх үзэгдлийг хэлнэ. Жишээлбэл, шатахууны үнэ нэмэгдсэнээс аливаа тээврийн зардал нэмэгдэж, улмаар барааны үнэ нь өсөх тохиолдол юм.

Банкны холбооноос хийсэн тооцооллоор 2026 оны инфляцын суурь төсөөлөл 10.2 хувь байна. Харин шатахууны хязгаарлалт үргэлжилбэл инфляц 13.8 хувь, шатахууны үнэ өсвөл 14.2 хувь хүрэхээр тооцжээ. Хамгийн өндөр эрсдэлийн хувилбарт шатахууны хомсдол, үнийн өсөлттэй зэрэгцэн уул уурхайн экспорт нэмэгдсэн тохиолдолд инфляц 18.6 хувьд хүрэх эрсдэлтэй гэнэ. 

2027 ОНЫ ТӨСӨВ "ГАЛ ДЭЭР ТОС НЭМЖ" БАЙНА

Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөл гал дээр тос нэмэх мэт шийдвэр болж байна хэмээн Банк санхүүгийн академийн ерөнхий эдийн засагч Ч.Сосорбарам хэллээ. Тэрбээр "2020 онд улсын төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.6 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөжээ. Цар тахлын үеийн төсвөөс даруй гурав дахин их болж байгаа нь төсөв хэр хэмжээгээр тэлж байгааг харуулж байна.

Монголбанкнаас 2019 онд хийсэн судалгаагаар төсвийн зарлага 10 хувиар нэмэгдэхэд ДНБ урт хугацаандаа гурван хувиар буурдаг гэж тооцсон. Тэгэхээр өмнөх оны зарлагаас 28 хувиар нэмэгдэж байгаа энэ нөхцөлд ирэх онд манай ДНБ 10 гаруй хувиар буурах эрсдэлтэй болоод байна." гэсэн юм. 

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ САЙН МЭДЭЭ ХҮЛЭЭХ НАЙДЛАГА БАГАССАН

Мөн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Орос, Украины хямрал, Израилийн дайн зэрэг геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхийн эдийн засагт сайн мэдээ хүлээх найдлага багассан. Орос гэхэд дотооддоо шатахууны 20 хувийн дутагдалтай байгаа. Цаашид манайд тасалдалгүй шатахуун нийлүүлнэ гэхэд бүрэн дүүрэн итгэж болохгүй.

Энэ үед зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд найдаж, хэт өөдрөг төсөөлөл тавих нь буруу. Нөгөөтэйгүүр энэ их мөнгийг чухам юунд зарцуулах нь тодорхой биш. Ихэнх нь урсгал зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх зэргээр аргацаасан шийдвэр гаргаж байна. Үүний оронд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, татварыг бууруулах зэргээр иргэдээ дэмжих боломж бий” гэлээ.

Дараах зураг дээр дарвал томорч харагдана.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан