Дотоодын хөрөнгийн зах зээлд бондын хөтөлбөр эхлүүллээ. Монгол улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг үе шаттайгаар гаргахаар боллоо.
Хөтөлбөрийн эхний транч болох 100 тэрбум төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр (2026.09.07) олон нийтэд нээлттэйгээр санал болгоно.
Уг бонд нь дараах давуу талыг олгож байна. Үүнд:
- Орлогын албан татвараас чөлөөлнө;
- Төв банкнаас санхүүжилт олгоход барьцаалах хөрөнгийн жагсаалтад багтсан;
- Үнэт цаасны эрсдэлээр жигнэх хувь “0” байна;
- Түргэн борлогдох хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй.
Хөгжлийн банк дотоодод зарлаж буй энэхүү бондын хөрөнгөөр үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: Монгол улсын Хөгжлийн банк