Хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг илрүүлэн шалгажээ.
Хэргийн газрын үзлэг, шалгалтаар холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс:
- 1185 ширхэг мөнгөн зоос
- 29 ширхэг мөнгөн ембүү
- гурван ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг
- нэг ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авчээ.
Уг эд зүйлсийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байгаа аж.
Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч холбогдогч иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн хадгалсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлэн шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам