Индонез улсын эрх баригчид найман нисэх буудлын үйл ажиллагааг галт уулын дэлбэрэлтээс үүдэн түр зогсоолоо. Ингэснээр ойролцоогоор 170 мянган зорчигч нислэгтээ сууж чадалгүй гацжээ.
Өчигдөр өглөө Жакарта хотын нэгэн олон улсын нисэх буудлын агаарт галт уулын үнс илэрч тус нисэх буудал хамгийн түрүүнд хаагдав.
Индонезын Тээврийн яамны мэдээлснээр 1,558 нислэг хойшлогдсон бөгөөд нисэх буудлууд түр хугацаанд хаалттай байх аж.
Нислэгийн саатал нь голчлон Сингапур, Доха, Сидней, Куала Лумпур зэрэг олон улсын чиглэлүүдэд нөлөөлжээ.
Галт уул өнгөрсөн баасан гарагийн орой хүчтэй идэвхжиж эхэлжээ. Галт уулын ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил, халуун хайлмаг оргилох, чанга дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Мөн өчигдөр өглөө хоёр дахь удаагаа дэлбэрснийг албаныхан мэдээллээ. Дэлбэрэлтийн зарим сургуулиуд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

Индонезын эрх баригчид агаарын тээврийн компаниудыг:
- Цуцлагдсан нислэгийн мөнгийг түргэн буцаан олгох,
- Удахгүй нисэхээр төлөвлөж буй зорчигчдод цаг тухайд нь мэдээлэл өгөх,
- Нисэх буудлуудад хэт их бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авахыг уриалж байна.
Галт уулын үнсний нөлөөнд орсон бүсийн оршин суугчдыг:
- Гэртээ байх,
- Амны хаалт зүүх,
- Амьсгалын зам, нүд, арьсны эрсдэлээс хамгаалахыг зөвлөжээ.
Номхон далайн Галын бүс (Pacific Ring of Fire) нь Номхон далайг хүрээлсэн ойролцоогоор 40 мянган км урт галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм. Энэ бүс өмнөд Америкийн өмнөд үзүүрээс Шинэ Зеланд хүртэл үргэлжилдэг.
Дэлхийн нийт газар хөдлөлтийн ойролцоогоор 90 гаруй хувь уг бүсэд тохиолддог бөгөөд дэлхийн идэвхтэй галт уулуудын 75 хувь буюу 452 галт уул энд байрладаг байна.
Эх сурвалж: BBC