"Монголын залуучуудын эвсэл" ТББ төсвийн ил тод байдлын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус ТББ наймдугаар сарын баримтын хуудсандаа "2027 оны боловсролын төсвийн төслийн онцлох тоо мэдээ, аудитын дүгнэлт болон хэрэгжилтийн үзүүлэлтүүд"-ийг онцолжээ.
2027 онд Боловсролын бодлогын чиглэл: Төсвийг ямар чиглэлд, хэрхэн хуваарилсан болон боловсролын салбарын тэргүүлэх зорилтуудад хэдий хэмжээний хөрөнгө чиглүүлж байгааг харьцуулав.
Стандарт хэмжээнээс хэтэрсэн анги дүүргэлтийг хэрхэн зохицуулах вэ? Жил бүр яригддаг анги дүүргэлтэд ямар шийдэл төлөвлөж, сургуулийн зориулалттай объект түрээслэх замаар ачааллыг бууруулах тооцооллыг авч үзлээ.
Шинэ сургуулийн барилга үнэхээр аюулгүй юу? Шинээр ашиглалтад орж буй сургуулийн барилгын дотоод орчны агаарт формальдегид, бензолын агууламж хүлцэх хэмжээнээс 1.03–22.7 дахин өндөр илэрсэн. Төлөвлөсөн сургуулиуд ашиглалтад орж чадсан уу? 2025 онд ерөнхий боловсролын 42 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 52 хувь буюу 22 сургууль, мөн 36 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 75 хувь буюу 27 цэцэрлэг ашиглалтад оржээ.
Нийт дөрвөн шалгуур үзүүлэлтийн хувьд төлөвлөсөн зорилтот түвшинд хүрээгүй, хэрэгжилт хангалтгүй байгааг аудитын дүгнэлтэд дурдсан байна. Төсөвт хэдий хэмжээний хөрөнгө тусгаснаас илүүтэй, хөрөнгийг хэр үр дүнтэй зарцуулж, бодит үр дүн бий болгож байна вэ гэдэг нь чухал гэж "Монголын залуучуудын эвсэл" ТББ дүгнэжээ.