gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХҮН нам: Дааж чадахгүй зардал гаргавал цалин, тэтгэврээ нэмүүлсэн ч бүгд хохирно

Г.Саруулсанаа
Улс төр
3 цаг 26 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Улс төр
3 цаг 26 минутын өмнө
ХҮН нам: Дааж чадахгүй зардал гаргавал цалин, тэтгэврээ нэмүүлсэн ч бүгд хохирно Архивын зураг

ХҮН намын төлөөлөх зөвлөл өнөөдөр (2026.09.07) хэвлэлийн хурал хийж, төсвийн тодотгол болон Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг "Төсвийн тодорхой урсгал зардлаа багасгаад, дотоод гадаад нөлөөтэй холбоотой арга хэмжээг аваад явах хэрэгтэй. Монгол улс чөлөөт зах зээлтэй. Төрөөрөө бус, хувийн хэвшлээр дамжуулж бодлогын арга хэмжээ авч явах ёстой гэж бодож байна.

Намрын чуулганаар хэлэлцсэн 35 хуулийн төслийг хавар чуулган хаахад баталсан. Үүний дагуу ХҮН намаас тодорхой хэдэн саналыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахдаа нийгэм, эдийн засгийн бодлогын нөлөөг судалж, ач холбогдол өндөртэй хуулиудаа нэн тэргүүнд хэлэлцэх ёстой.

Хэн ерөнхий сайд болох чухал биш. Монголын ард иргэдийн амьдрал яригдаж буй учраас бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.

Эрүүл мэнд, боловсролын салбарын хуулиудыг чухалчилж шийдвэрлэх нь зүйтэй. Эдийн засагтай холбоотой нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад хоёр жил болж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ нийгмийн даатгалын дарамт шахалтыг бууруулах ажилд анхаармаар байна.

Төрийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг нарийвчилж, үр ашиг, ил тод байдлыг сайжруулах асуудал байна. Эдгээр ажлыг ач холбогдлоор эрэмбэлж нэн тэргүүнд тавих ёстой гэж ХҮН нам үзэж байна. Хэн ерөнхий сайд болох чухал биш. Монголын ард иргэдийн амьдрал яригдаж буй учраас бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллах хэрэгтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл "Төсвийн орлогын 82 гаруй хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Үлдсэн нь татварын бус орлого байдаг.

Төсвийн орлого бүрдэлтийн статистикийг харвал Татварын ерөнхий газрын орлого бүрдүүлсэн байдал 6.9 хувиар өссөн. Уг татвараас бүрдэж буй орлогыг бизнес эрхлэгч, ААН, байгууллагын ажилчид буюу энгийн иргэд л бүрдүүлж байна. Харин Гаалийн ерөнхий газрын орлого бүрдүүлсэн байдал -10 хувьтай, Сангийн яам -28 хувьтай зэрэг алдагдалтай байна.

Бид төсвийн орлогыг бүрдүүлэхдээ татварын орлогод л найдаж байна. Иргэдийн татварын ачаалалд төвлөрч байна. Тэтгэвэр, цалин нэмэхийг бүгд л хүсэж байна. Хамгийн чухал нь эдгээр цалин, тэтгэврийг хэний мөнгөөр нэмж буйг анхаарах хэрэгтэй.

Цалин, тэтгэвэр нэмж буй төсөв эрүүл эх үүсвэрээс гарч байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй. Олон жил хөдөлмөрлөсөн иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс л нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг.

Гэтэл энэ санг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн даатгал төлсөн төлөөгүй хүмүүст тараах зэргээр улс төр хийгээд байх буруу.  Ирээдүйд шударгаар хөдөлмөрлөж, нийгмийн даатгалаа төлсөн хүмүүс зохист тэтгэвэр авахгүй байх боломж үүснэ.

Мөн бид гаргасан зардлыг дааж чадах эсэхийг бодолцох хэрэгтэй. Учир нь дааж чадахгүй бол цалин, тэтгэврээ нэмүүлсэн, нэмүүлээгүй бүгд л хохирно" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан