БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын шинээр ашиглалтад оруулсан “Кан Гон” нэртэй 5,000 тоннын ангиллын эсминецийг цөмийн хариу цохилтын системийн нэг хэсэг болгон ашиглана гэж мэдэгдлээ.
Тэрбээр есдүгээр сарын 6-нд БНАСАУ-ын зүүн эргийн Вонсан хотод болсон хөлгийг ашиглалтад оруулах ёслолд оролцох үеэрээ “Кан Гон”-ыг дайсныг устгах хэмжээний хариу цохилт өгөх чадвартай хүч гэж тодорхойлсон байна.
“Кан Гон” нь БНАСАУ-ын шинэ үеийн 5,000 тоннын ангиллын эсминецүүдийн хоёр дахь хөлөг юм
Ким Жон Ун мөн БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчийг цөмийн зэвсэгтэй хүчин болгон хөгжүүлэх шаардлагатай гэж онцолжээ. “Кан Гон” нь тус улсын Тэнгисийн цэргийн хүчний Зүүн тэнгисийн флотод харьяалагдах бөгөөд цөмийн зэвсгээс сэргийлэх стратегийн нэг хэсэг болох юм.
Гэхдээ БНАСАУ-ын төрийн хэвлэл уг эсминец дээр цөмийн цэнэгт хошуу тээвэрлэдэг зэвсэг байрлуулсан эсэхийг тодорхой мэдээлээгүй байна. Харин “Кан Гон” нь хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон “Чой Хён” эсминецтэй ижил төрлийн зэвсгийн системтэй гэжээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг ангиллын хөлөг нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой пуужингуудаар тоноглогдох боломжтой байна.
“Кан Гон” нь БНАСАУ-ын шинэ үеийн 5,000 тоннын ангиллын эсминецүүдийн хоёр дахь хөлөг юм. Эхнийх нь болох “Чой Хён” энэ оны зургадугаар сард ашиглалтад орсон бөгөөд баруун эргийг хамгаалах үүрэгтэйгээр байрлуулсан байна. Харин “Кан Гон”-ыг зүүн эргийн флотод байрлуулжээ.
Эх сурвалж: Reuters