gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

63 айлаас 600 айлын орон сууц буюу хэт барилгажилтын сүүдэр

М.Ариунзаяа
Нийгэм
5 цаг 36 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
Нийгэм
5 цаг 36 минутын өмнө
63 айлаас 600 айлын орон сууц буюу хэт барилгажилтын сүүдэр БГД гуравдугаар хороо, хуучны орон сууцны дахин төлөвлөлт

Улаанбаатар хот өнгө төрхөө шинэчилж, өндөр барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгө өнгийн шилэн фасадтай өндөр барилгууд хотын дүр төрхийг чимж байгаа ч тэдгээрийн цаана оршин суугчдад тулгардаг асуудал улам бүр нэмэгдсээр.

Хуучны гурван давхар орон сууцны суурин дээр арваас дээш давхар барилга сүндэрлэж, хэдэн арван өрхийн оронд хэдэн зуун өрх суурьших болжээ. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, автомашины зогсоол, төрийн болон нийтийн үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна.

Үүний нэг жишээ нь Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах төмөр замчдын хэмээн нэрлэгддэг хуучны гурван давхар шар байрнуудын дахин төлөвлөлт юм. Гуравдугаар хороо нь 1920 өрх, 7479 хүн амтай. Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах дахин төлөвлөлтөд орсон 22, 23, 24, 37 дугаар байрнуудад өмнө нь 63 өрх амьдарч байжээ.

ХЭТ БАРИЛГАЖИЛТЫН УРХАГ 

Харин эдгээр байрны оронд баригдаж буй гурван блок 22 давхар шинэ орон сууцны хотхонд урьдчилсан байдлаар 600 айл төвлөрөхөөр байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь 63 өрхийн амьдрал өрнөж байсан орон зайд цаашид 600 өрх суурьших нөхцөл бүрдэж байна.

Энэ бол зөвхөн орон сууцны тоо нэмэгдэж буй асуудал биш. Шинэ айлуудыг дагаад сургууль, цэцэрлэг, авто зогсоол, зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэх юм. Шинэ байр одоогоор ашиглалтад ороогүй, улсын комисс хэзээ хүлээж авах нь ч тодорхойгүй байна. 

    960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬД 2600 ХҮҮХЭД

    Тус байршлын ойролцоох Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль хэдийнэ хүчин чадлаа давсан ачаалалтай ажиллаж байна.

    960 хүүхдийн хүчин чадалтай тус сургуульд өнгөрсөн хичээлийн жилд 2500 хүүхэд суралцжээ. Харин энэ хичээлийн жилд 2600 хүүхэд суралцах тооцоо гарсан байна.

    Улмаар гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хотхоны бага сургуулийн байрыг түшиглэн “Монгол Од” сургуулийг түрээсэлж, дөрвөн ангийг хичээллүүлэхээр болжээ. 

    Гурван ээлжээр хичээллэхгүй байх боломж бүрдсэн ч сургуулийн ачаалал буурсангүй. Нэг ангид дунджаар 40 сурагч суралцаж, зарим үед гурван анги зэрэг биеийн тамирын хичээл ордог байна. Мөн хоёрдугаар ээлжийн сурагчдын хичээл орой 18:45 цагт тардаг байна. 

    НЕБ-ын 73 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежер А.Өлзийцолмон

    Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежер А.Өлзийцолмон “Өмнөх жил 69 бүлэг суралцаж байсан бол энэ жил 75 бүлэг болж нэмэгдсэн. Төгсөж байгаа сурагчдаас нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдийн тоо их. Мөн Баянгол дүүргийн 26 дугаар хороо буюу Нарны хорооллын хүүхдүүд манай сургуульд суралцдаг учраас ачаалал их байна. Шинэ байрууд ашиглалтад орвол хүүхдийн тоо нэмэгдэж, ачаалал улам бүр нэмэгдэнэ” гэв.

    Харин хорооны Засаг даргын хэлж буйгаар шинэ байр ашиглалтад орсон ч зөвхөн гуравдугаар хорооны хүүхдүүдийг тус сургуульд хамруулахад ачаалал нэмэгдэхгүй гэсэн юм.

    Зарим үед гурван анги зэрэг биеийн тамирын хичээл ордог байна.

    Гэвч шинэ хотхонд амьдрах 600 айлын бүх хүүхэд тухайн хорооны сургуульд суралцах эсэхээс үл хамааран нэг асуулт үлдэнэ. Одоогийн байдлаар хүчин чадлаасаа бараг гурав дахин давсан ачаалалтай байгаа 73 дугаар сургуулийн ачааллыг цаашид хэрхэн шийдэх вэ?

    2019 онд хүн амын нягтаршил өнөөдрийнхөөс бага, шинэ орон сууц ашиглалтад орсны дараах сургууль, цэцэрлэгийн хүртээмж одоогийн хэмжээнд хүрээгүй байсан гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байна.

    Харин шинэ байр ашиглалтад орсны дараа хүүхдийн тоо нэмэгдэж, 73 дугаар сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрвэл одоо байгаа сургуулийн барилгыг өргөтгөх, нэмэлт жигүүр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх л боломжтой гэж Хот байгуулалт, хотын стандартын газраас мэдээллээ.

    Учир нь гуравдугаар хороонд шинээр сургууль барих бараг л боломжгүй. Тус хороо хэдийнэ барилгажсан, шинэ барилга барих сул газар байхгүй юм. 

    ДОЛООН ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТ

    Баянгол дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга Ю.Болормаа

    Дахин төлөвлөлт эхлээд долоон жил өнгөрчээ. Гэвч хуучны байрны оршин суугчид шинэ байрандаа орж амжаагүй байна. Тэдний зарим нь өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч, шинэ орон сууцаа хүлээсээр байгаа юм.

    Манай хороонд байраа хүлээж байгаад нас барсан хүн ч бий.

    Баянгол дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга Ю.Болормаа “Одоогоор байр ашиглалтад ороогүй учраас шилжилт хөдөлгөөн хэвийн, оршин суугчид огцом нэмэгдсэн зүйлгүй. Энэ онд нэг блок барилга, 2027 онд хоёр блок барилга ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл өгсөн. Дахин төлөвлөлт хэрэгжээд долоон жил болжээ.

    Байр түрээслэх зардлыг компани эхэндээ өгдөг байсан ч одоо өгөхгүй болсон учраас маргаан үүсээд байна. Манай хороонд байраа хүлээж байгаад нас барсан хүн ч бий” гэсэн юм. 

    Мөн тэрээр “Дан ганц барилгын компанийг буруутгах аргагүй. Барилгын ажил удааширсанд барилгын материалын үнийн өсөлт, цар тахал ч нөлөөлсөн байх” гэж байр сууриа илэрхийллээ. 

    280 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ 380 ХҮҮХЭД

    Хорооны дунд байрлах Улаанбаатар төмөр замын ажилчдын 180 дугаар цэцэрлэгт гуравдугаар хорооны хүүхдүүд голчлон хамрагддаг байна.

    280 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгт одоо 12 бүлэгт 380 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг байх хэмжээнээсээ 100 гаруй хүүхэд илүү хүлээн авч байна. Энэ хичээлийн жилд 92 хүүхэд шинээр элсэж, хоёр настны хоёр, гурван настны нэг бүлэг шинээр нээжээ.

    Цэцэрлэгийн удирдлагын төлөөлөл “Манайх ачаалал ихтэй, улаан гэрэл ассан байгаа нь үнэн. Гэхдээ жил ирэх тусам элсэх хүүхдийн тоо буурч байна. Мөн шинэ байр ашиглалтад орох хүртэл хэдэн жил зарцуулах байх. Замын эсрэг талд, хэдхэн метрийн цаана Сүхбаатар дүүргийн цэцэрлэг байдаг. Өнгөрсөн жил гэхэд хүүхдийн тоо цөөн учраас нэг жигүүрээ хаасан гэх яриа сонссон. Тиймээс шинэ цэцэрлэг барихаас илүү одоо байгаа цэцэрлэгүүддээ хүүхдээ тэгш хуваарилж, зөв зохион байгуулж, менежментээ сайжруулах хэрэгтэй байна” хэмээн ярив.

    Гэвч өнөөдөр 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 380 гаруй хүүхэд суралцаж байгаа нь тухайн орчны бодит ачааллыг харуулж байна.

    600 МАШИНД ЗОГСООЛ ХҮРЭЛЦЭХ ҮҮ?

    600 айлын орон сууц ашиглалтад ороход зөвхөн оршин суугчдын тоо нэмэгдэхгүй. Тэдний автомашин ч нэмэгдэнэ. Айл бүр нэг автомашинтай гэж хамгийн багадаа тооцоход 600 автомашины зогсоолын хэрэгцээ үүснэ.

    Барилгын зураг төсөлд 66 автомашины багтаамжтай нэмэлт авто зогсоолын байгууламж, нэмж барилгын доод хэсэгт авто зогсоол төлөвлөсөн байна. Гэвч энэ нь 600 айлын хэрэгцээг бүрэн хангах эсэх нь эргэлзээтэй юм. Энэ асуудлаар бид Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

    Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Д.Пүрэвсүрэн

    Түүний мэдээлснээр хуучин барилгыг нурааж, шинээр барих төсөл өндөр өртөгтэй байдаг тул барилгын компаниуд эдийн засгийн үр ашгаа бодож, олон давхар барилга төлөвлөх сонирхолтой байдаг аж.

    Мөн барилгын зураг төсөл батлахдаа тухайн орчны сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хүчин чадал болон авто зогсоол зэрэг дэд бүтцийн асуудлыг тооцдог байна. Уг төсөлд ч тооцсон гэв.

    2019 оны загвар зурагт нэг блок нь 104 айлын, 18 давхар дуплекс барилга төлөвлөсөн ч одоо 24 давхар, 176 айлын орон сууц барьж байна. 

    2019 онд зураг төсөл батлагдах үед тухайн орчны хүн амын нягтаршил өнөөдрийнхөөс бага байсан бөгөөд шинэ орон сууц ашиглалтад орсны дараах хүн амын өсөлт, сургууль, цэцэрлэгийн нэмэлт хэрэгцээг хэрхэн шийдэх асуудал одоогийнх шиг хурцаар тавигдаагүй аж.

    Тэрээр “Энэ төсөл хэрэгжих явцдаа анхны зураг төслөөсөө өөрчлөгдсөн. 2019 онд анхны загвар зургийг батлахад нэг блок нь 104 айлын, 18 давхар дуплекс барилга төлөвлөж байсан. Харин 2025 онд Нийслэлийн хяналт шалгалтын газраас барилгын ажлын явцтай танилцах үед зураг төсөлд тусгагдсан дуплекс барилга өөрчлөгдөж, 24 давхар, 176 айлын орон сууц барьж байсан. Иймд Хот байгуулалт, хотын стандартын газраас одоогийн загвар зургийг 2019 онд батлагдсан зураг төсөлтэй нийцүүлэх шаардлага хүргүүлээд байна” гэсэн юм.

    Өмнөх загвар зурагтай нийцүүлэх тухай “Орчлон консалтинг” ХХК-д хүргүүлсэн шаардлага

    Тухайлбал, 73 дугаар сургуулийн орц, гарцыг хаасан асуудлыг шийдвэрлэх, иргэн Г.Эрдэнэбилэгийн эдэлбэр газрыг барилгажих боломжгүй болгосон зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй давхар зогсоолын барилгын ажил эхэлсэн зөрчлийг арилгах зэрэг шаардлага багтжээ.

    Мөн барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувийг цэцэрлэг, ногоон байгууламжид, мөн 20-иос доошгүй хувийг авто зогсоолд зориулах шаардлагыг хангахыг үүрэг болгосон байна.

    Гэвч гүйцэтгэгч “Орчлон консалтинг” ХХК өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагад ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

    • 2019 онд батлагдсан дахин төлөвлөлтийн анхны загвар зураг
    • Дахин төлөвлөлтийн барилгын одоо барьж буй загвар зураг
    • 2019 онд батлагдсан дахин төлөвлөлтийн анхны загвар зураг

      Бид барилгын талбайд очиж, тухайн барилгын ажил ямар явцтай байгаа болон зураг төсөлд орсон өөрчлөлтийн талаар ажилчдаас тодруулахыг оролдсон боловч ярилцлага өгөхөөс татгалзав. Мөн компанийн удирдах албан тушаалтантай холбож өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

      Ингэснээр барилгын зураг төсөлд өөрчлөлт орсон шалтгаан, нэмэгдсэн давхар болон айлын тоо, авто зогсоолын хүрэлцээ зэрэг гүйцэтгэгч компанийн тайлбарыг энэ удаад авч чадсангүй.

      Зураг төсөл нь батлагдсан хэмжээнээсээ өөрчлөгдөж, холбогдох шаардлагууд тавигдсан ч барилгын ажил үргэлжилж байна.

      БАРИЛГА ӨСӨЖ, ТӨЛӨВЛӨЛТ ХОЦОРЧ БАЙНА УУ?

      Энэ бол ганцхан барилгын асуудал биш. 63 өрхийн сууринд 600 айл амьдрахаар түүнийг дагаад хэдэн зуун хүүхэд, хэдэн зуун автомашин, өдөр тутмын хэрэгцээ, үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ.

      Харин сургууль нь аль хэдийн хүчин чадлаасаа давсан ачаалалтай, цэцэрлэг нь багтаамжаасаа давсан хүүхэд хүлээн авч ажиллаж байна. Үүн дээр авто зогсоолын хүрэлцээ, зураг төсөлд өөрчлөлт орсон асуудал ч шийдэгдээгүй байна.

      Өндөр барилга баригдсанаар хотын өнгө үзэмж сайжирч болно. Гэвч барилгын өндөр өсөхийн хэрээр түүнийг даах сургууль, цэцэрлэг, зам, зогсоол, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь хамтдаа өсөхгүй бол барилгын сүүдэр хамгийн түрүүнд оршин суугчдад тусна.

      Улаанбаатарын асуудал өндөр барилга барих эсэхдээ биш. Харин өндөр барилгыг даах хотыг хамт төлөвлөж чадсан эсэхэд байна.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан