gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.06
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.06
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
4 цаг 39 минутын өмнө
Twitter logo

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.09.05) “Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Ялагдашгүй тэргүүтэй Гашуунсухайт, Ханги чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч, тээвэрчдийн төлөөлөл болон Тээвэрчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл Б.Сайханчимэгтэй уулзжээ. Тээвэрчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцлоо. 

Уулзалтаар Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозамын төлбөрийн хураамж, автозамын чанар, эвдрэл гэмтэл, засвар арчлалт, автозамын стандарт бус тойрог, хурд сааруулагч, жолооч тээвэрчдийн цалин, зам дагуух үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг хөндөв. 

ТЭЭВЭРЧИД ХАНГИ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛАХ,  ЗАСВАРЫГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД ШИЙДЭЛ ХҮСЭВ

Тээвэрчдийн төлөөлөл Цогтцэцийгээс Ханги чиглэлд нүүрс тээвэрлэхэд нийт эргэлтээ тооцоход ойролцоогоор 900 км зам туулдаг. Нэг удаад 1.2-1.3 сая төгрөгийн автозамын төлбөр төлж байна. Энэ нь автозамын чанарын асуудалтай харьцуулахад хангалтгүй байгааг хэлэв. 

Мөн тухайн чиглэлийн автозамын зарим хэсэгт эвдрэл, цөмрөлт, торон хагарал ихэссэн нь тээврийн хэрэгслийн эвдрэлийг нэмж, жолооч, тээвэрчдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг онцоллоо. 

Тухайлбал, жолооч нарын төлөөлөл иргэн М “Би автотээврийн салбарт хорин жил, нүүрс тээвэрт арван жил явж байна. Өнгөрсөн сард дөрвөн удаагийн рейс хийгээд өнөөдөр 1,2 сая төгрөгийн цалин гар дээрээ авлаа. Анх тооцоход 8 сая төгрөгийн орлого олохоор байсан ч татвар, машины түрээс, түлш, автозамын төлбөрт суутгагдаад хоёр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах мөнгөгүй үлдсэн.. Иймд Ханги чиглэлийн автозамын төлбөрийг бууруулж, замын чанарыг сайжруулж өгөөч” гэв.

Түүнчлэн дизель түлш, автомашины эвдрэл гэмтэл, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэж, тээвэрчдийн зардал өсөж байгаа нь жолооч нарын орлогод ихээхэн дарамт болсныг хэллээ.

Тээвэрчдийн зүгээс Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозамаар өдөрт дунджаар 500 орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэж тооцвол автозамын төлбөрөөс өдөрт ойролцоогоор 600 сая, сард 18 орчим тэрбум төгрөг төвлөрч байна. 

Гэсэн ч энэ замын эвдрэл гэмтэл, засвар арчлалт хангалтгүй байгааг хэлж, ЗТЯ-ны зүгээс төлбөрийг бууруулах асуудлыг анхаарч өгөхийг хүсэв.

ЗТЯ: ЗАМЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Тээвэрчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл Б.Сайханчимэгийн зүгээс тухайн автозамыг улсын комисс хүлээн авсан эсэх, замын чанарыг богино хугацаанд сайжруулах, төлбөр хураамжийн хэмжээг эргэн харах, зам дагуу хоол хүнс, үйлчилгээний төв болон засвар үйлчилгээний цэг байгуулах боломжийг судлах, С зөвшөөрлийн хүртээмж, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөндлөө.

Мөн уртын тээвэр эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийн эрхийг том компаниудад давуу байдлаар олгох зэрэг асуудалд анхаарал хандуулж өгөөч гэв. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан жолооч тээвэрчдийн санал, хүсэлтийг сонсож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзаж, санал солилцсон талаарх мэдээллийг хуваалцлаа. 

Мөн ЗТЯ-ны зүгээс Ханги-Мандал чиглэлийн автозамын чанар, эвдрэл гэмтлийн нөхцөл байдалд үндэслэн тухайн автозамын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах, замын чанар, засвар арчлалтыг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг өгч ажиллаж байгааг дуулгалаа.

Автозамыг барьж байгуулсан компанийн зүгээс замын эвдрэл гэмтэл, чанарын асуудлаар шаардлагатай засвар үйлчилгээг 2026 оны есдүгээр сарын 30-ны дотор хийх боломжтойг илэрхийлсэн байна.

ХАНГИ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ  КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР БАРЬСАН УЧИР ТӨЛБӨР БУУРУУЛАХ АСУУДАЛ  ЭЗХЯ-НД ХАРЬЯАЛАГДДАГ

Харин автозамын төлбөр хураамжийг бууруулах асуудал нь концессын гэрээний нөхцөлтэй холбоотой бөгөөд Зам, тээврийн яамны шууд эрх хэмжээний асуудал биш болохыг сайд тодотголоо. Тухайлбал, Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн автозам нь тусгай зориулалтын автозам бөгөөд уг замыг концессын гэрээгээр барихтай холбоотой холбогдох бичиг баримт, гэрээг Эдийн засаг, хөгжлийн яамтай байгуулсан учир төлбөрийн хураамжийг бууруулах асуудлыг мөн тус яам хариуцаж байгааг хэллээ. 

Зам, тээврийн яамны зүгээс эрх, үүргийн хүрээнд тухайн автозамын чанар, стандарт, эвдрэл гэмтэл, засвар арчлалт, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс нүүрс тээврийн жолооч, тээвэрчдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд Зам, тээврийн яам болон Өмнөговь аймгийн Цагаан хад сууринд удаа дараа уулзалт зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч шат дараатай шийдвэрлэж ирсэн.

Тиймээс энэ удаа ч бас амралтын өдөр ЗТЯ-ны газрын дарга нар, холбогдох алба хаагчдыг цуглуулан тээвэрчдийн санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллах болно гэлээ.   Үүний зэрэгцээ жолооч тээвэрчдэд иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нээлттэй  боловч улсын хил, боомтын хэвийн үйл ажиллагаа нь  үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир аливаа асуудалд ул суурьтай,  хариуцлагатай хандах шаардлагатайг энэ үеэр онцгойлон анхаарууллаа. 

Мөн салбарын сайд энэ сарын эхээр  хөрш орнуудтай хийсэн өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээний үеэр манай улс түлш, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудлыг үе шаттайгаар хөндөн ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх чиглэлээр ажиллаж байгааг дуулгалаа.

Цаг үе, геополитикийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаанд цахим орчны туйлшрал, хэн нэгэн хувь хүний улс төрийн тоглолт хийх зэрэг нь нүүрс тээврийн автомашины тоог бууруулах, улмаар нүүрсний экспорт буурах зэрэг нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулж, ЗТЯ-наас шалтгаалах асуудлуудад онцгой анхаарч жолооч тээвэрчидтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Зам, тээврийн яамны Автозамын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сугармаа, Автотээврийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Э.Мөнхнасан, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, Салбарын хяналтын газрын Авто зам, замын байгууламжийн хяналтын ахлах шинжээч, Улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од болон холбогдох албан тушаалтнууд оролцож, жолооч тээвэрчдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээлэл солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд талууд автозамын төлбөр хураамжийг бууруулах асуудлаар концессын гэрээний хүрээнд холбогдох яамд санал хүсэлтээ уламжлах, харин автозамын эвдрэл гэмтэл, засвар арчлалт, замын чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Зам, тээврийн яамтай хамтран ажиллахаар санал нэгдэв. 

Эх сурвалж: Зам тээврийн яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан