Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитинтай Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзаж, Монгол, Оросын тээврийн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Монгол, Оросын хамтын ажиллагааны чухал механизмын нэг нь Орос/Монгол-Хятад улсын тээврийн коридорын гол зангилаа болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН юм. Тус нийгэмлэг дэх Оросын талын хувьцааны багцыг “Оросын төмөр замууд” НХН (РЖД) итгэмжлэн удирддаг.
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд 33 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн бол 2026 оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн ачаа тээвэрлээд байна. Энэ үзүүлэлтээр оны эцэст ачаа тээврийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа тухай цаг үеийн мэдээллүүдийг солилцлоо.
Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд “Гэгээн Пантелеймон” галт тэргэнд суурилсан явуулын зөвлөх, оношилгооны төв Монгол Улсад ажиллаж, 2026 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг төмөр замчдад болон иргэдэд үзүүлсэн байдаг.
Энэ хугацаанд явуулын оношлогооны төвөөс 2.8 мянга гаруй хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бөгөөд УБТЗ-ын ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд хамрагдсан байна.
Эх сурвалж: ОХУ-ын Тээврийн яам
Гэрэл зураг: Кремлийн хэвлэлийн алба