Манай улс тав дахь жилдээ, нийт зургаан удаа "World Cleanup Day"-ийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөр жил бүрийн 9-р сард тохиодог. Эх дэлхийн хүн бүр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээхэд уриалдаг өдөр юм.
Өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулж олон мянган залуусыг нэгтгэн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг нийтэд түгээсээр ирсэн билээ. Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсынхаа 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү төсөл нь 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төсөл, 2026 JCI Asia-Pacific Conference – “Best International Human Duties Project” шагналуудаар тус тус шагнагдсан амжилттай. Харин энэ жил төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн 15 байгууллага хамтран зохион байгуулна.
Та ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоорой!
Хэзээ: 2026.09.19 | 09:00 цагт
Хаана: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн
Бүртгүүлэх холбоос: http://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам