gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Магалжав: Бөхчүүд найраа хийсээр байвал гурвын даваанд сугалаа сугалуулдаг болно

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 11 минутын өмнө
Twitter logo

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2026.09.04) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МҮБХ-ийн тэргүүн Ц.Магалжав “Сум, аймгийн наадамд түрүүлэх бөх нэг хоногийн өмнө тодордог гэсэн асуудал яригдаад олон жил боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо ирэх сард баяр наадмын тухай хэлэлцүүлэг хийж, үндэсний бөхийн дүрэмд дорвитой өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Үндэсний бөх уламжлал болон спорт хоёр дээр зэрэгцэн оршдог. Гурвын даваанд ам авч, цол дууддаг ёс бий. Гэтэл гурвын давааны ам авахаас найраа эхэлдэг. Тиймээс ам авалгүйгээр сугалаа, дөрвийн даваанд оноолтоор тааруулалгүйгээр сугалаа сугалж барилдах нөхцөлд хүрлээ.

Угтаа аймаг, сумын засаг дарга, бөхийн холбооноос найраа хийдэггүй. Бөхчүүд өөрсдөө найраа хийж, өв уламжлалаа гишгэлж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын гарди Ж дархан аварга Б-ийн дөрвийн давааны нугалааг гаргаж өгдөг гэсэн асуудал гарсан. Тиймээс хавтгайрсан найрааг зогсоож, асуудлыг шийдэх хүсэлтэй залуу бөхчүүд дуугарч эхэлж байна. 

Одоо ид барилдаж буй бөхчүүд ёс зүйгүй үйлдэл гаргаж, найраа хийн, өв уламжлалаа гишгэлсээр байвал дорвитойхон өөрчлөлт хийнэ.

Монголын үндэсний бөхийн холбоон дээр найрааны гомдол, маргаантай холбоотой 20 гаруй өргөдөл ирсэн. Тухайн өргөдөл бүр дээр ажиллаж хэрхэн шийдэх вэ гэсэн гарц гаргалгаа хайж байна.

Үндэсний бөхийн ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг 2022 онд Улсын Их Хурлаас баталсан. Нийт есөн гишүүнтэй. Зөвлөлийн гишүүдэд уйлсан, дарамталсан, шахсан, гуйсан, сүрдүүлсэн дуудлага их ирдэг. Ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд шийтгэл, хариуцлага ногдуулна. УИХ-ын гишүүн П.Мөнхтулга “Архангайн бөхчүүдийг Үндэсний бөхийн холбоо гадуурхаж байна” гэж шөнийн 22 цагаас хойш ёс зүйн хорооны гишүүдэд дарамт шахалт үзүүлж, зурвас илгээсэн. 

М.Бадарч гардийг гадуурхсандаа бус барилдах эрхийг нь сэргээх эрх зүйн зохицуулалт үүсээгүй байгааг ойлгох хэрэгтэй. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн барилдах эрхийг сэргээдэг байгууллага биш юм. Наадмын өмнө М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх өргөдөлд Үндэсний бөхийн холбоо, Допингийн холбоо гарын үсэг зурж, барилдахыг зөвшөөрсөн. Гэвч Н.Номтойбаяр сайд өргөдлийг хүлээн авч, эрхийг нь сэргээх эрх зүйн үндэслэл байхгүй байна гээд буцаасан. Тиймээс М.Бадарч гарди барилдах эрхгүй" гэж мэдээлсэн. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан