Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтойг мэдэгдлээ.
Киев хотын эрх баригчид энхийн үйл явцад ахиц дэвшил гарахыг найдаж буйг илэрхийлэв.
ОХУ-д болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Путин АНУ, Хятад зэрэг хэд хэдэн улс энхийн зохицуулалтыг дэмжихэд бэлэн байгааг дурдав.
Тэрээр “Эцсийн дүндээ энэ асуудлыг дайнд оролцож буй Орос, Украин хоёр өөрсдөө шийдвэрлэх ёстой.
Зохицуулалтад хувь нэмэр оруулахыг хичээж буй бүх хүнд талархаж байна. Энхийн хэлэлцээр хүрэх боломж бий гэж харж байна.
Энэхүү энхийн хэлэлцээр шийдэлд хүрэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ОХУ Украины холбоо харилцаа тасралтгүй үргэлжилж байгаа. Голчлон тагнуулын байгууллагуудын шугамаар харьцаж байна”” гэв.
Мөн Путин Украины сүүлийн үед хийж буй халдлагууд энхийн хэлэлцээрт саад болж буйг мэдээллээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха “Дэлхийн улс орнууд улс төр, дипломат харилцаагаа дахин эхэлж, шинэчилж байна. Иймд энхийн хүчин хэлэлцээрт өөрчлөлт орно гэж найдаж байна” гэлээ. Тэрээр дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
Володимир Зеленьский энэ долоо хоногт агаарын тээврийн компани, даатгалын байгууллагуудад Украины дронууд Оросын агаарын бүсийг аюултай болгосныг анхааруулав.
Эх сурвалж: Reuters