Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 68 дугаар сургууль, 403 дугаар цэцэрлэгийн гадна орчны зам, талбайн нөхцөл байдалд Нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийжээ.
Тус хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажилт эрчимжсэнээс сургууль, цэцэрлэг рүү зорчих орц, гарц хаагдаж, явган хүний зам, талбай эвдэрсэн байна. Мөн барилгын ажлын явцад тоосжилт үүсэж, дуу чимээ ихэссэнээр сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдал алдагдаж байгаа юм.
Шалгалтаар барилгын ажил гүйцэтгэж буй дөрвөн компанид зөрчлөө арилгах талаар 14 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, холбогдох зөвлөмж, чиглэл өгсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар