Дайнд амь үрэгдсэн украин цэргүүдийн оршуулгын ёслолыг зохион байгуулдаг сүм гашуудаж буй хүмүүсээр дүүрчээ.
Зураг дээрх хар даашинзтай жирэмсэн бүсгүйг Ева Смирнова гэдэг. Тэрээр дайнд 21 настай нөхрөө алджээ.
2023 онд Ева Смирнова болон түүний нөхөр Даниил Смирнов нар 18 настайдаа армид элсжээ. Тэд армид байхдаа танилцаж байв.
Хосууд хоёр жилийн дараа буюу өнгөрсөн оны долоодугаар сард гэрлэжээ. Тэд дайн болж байсан ч гэр бүлээ төлөвлөж, хүүхэдтэй болох хэрэгтэй гэж үзжээ.
Ева Смирнова дрон нисгэгчээр ажилладаг бол түүний нөхөр түрүүч цолтой, тагнуулын албанд ажилладаг байв. Мөн шинээр элссэн цэргүүдийг сургах ажилд оролцдог байлаа.
Даниил Смирнов энэ сарын 28-нд Украины зүүн хойд хэсэгт орших Сумы мужийн хамгийн урд эгнээнд байлдаж байхдаа амиа алджээ.
Түүний жирэмсэн эхнэр Ева “Бид энэ хүүхдийг маш их хүсэж мөрөөдсөн. Гэвч хоёулаа дайнд оролцож байсан учир хэцүү байлаа. Энэ сард бидний хүү мэндлэх гэж байна. Нөхрийн минь хүсэж, мөрөөдөж байсан хүү нь. Гэвч тэр хүүгээ харж чадсангүй. Тэр хамгийн сайн аав болохыг мөрөөддөг байсан” гэв.
ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлэх үед Даниил 16 настай, ахлах сургуулиа төгсөж байв.
Дараа нь тэр Литва улсын нэгэн их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр элсэн орсон ч удалгүй сургуулиа орхижээ.
Учир нь тухайн үед түүний авга ах алба хааж байсан Бахмут орчимд дайн хурцадмал байдалд байжээ.
Ингээд Даниил суралцахаа орхин, 18 нас хүрсэн даруйдаа цэргийн армид элссэн байна.
Түүнийг нас барснаас хойш эхнэр Ева өөрийн цахим хаягт хүү нь “түүний үргэлжлэл байх болно” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж:AP NEWS