gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Редакцын бус нийтлэл
Боловсрол
5 цаг 8 минутын өмнө
1
Twitter logo

Англи хэл, өнгөлөг, хурдтай дүрслэл, боловсролын контентын тухай эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс. Хүүхэд дэлгэцийн өмнө чимээгүй сууж, дууг нь дагаж, дүрүүдийг нэрлэж байвал шинээр юм сурч байна гэж бодох амархан. Гэвч хүүхдийн анхаарлыг татаж чадсан контент болгон сэтгэхүйг нь хөгжүүлдэг гэвэл ташаа ойлголт. 

Ялангуяа сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдийг саатуулах, уйлах үед нь үзүүлэх, завгүй үедээ Youtube дээр тоглуулаад орхих байдлаар л ашигладаг болсон. Энэ нь тухайн үедээ “гал унтраах” зөв шийдэл юм шиг санагддаг эцэстээ сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүйг тэр бүр анзаардаггүй. 

Мөн эвтэйхэн хийцлэл, дүрслэл байлаа гээд тэр нь хүүхдэд ээлтэй, үр өгөөжтэй контент гэсэн үг биш юм. Үүний цаана нуугдсан сөрөг нөлөөтэй, албаар хүүхдэд муугаар нөлөөлөх контентууд ч байдаг. Тэгвэл энэ удаад бид хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг, ямар байдлаар үзүүлбэл үр өгөөжтэй талаар судаллаа. 

ХЭЛ БОЛ ЗӨВХӨН ЯРИХ ХЭРЭГСЭЛ БИШ   

3–5 насанд хүүхэд хэлний тусламжтайгаар зөвхөн хүссэн зүйлээ хэлээд зогсохгүй үйл явдлын дарааллыг ойлгож, шалтгаан үр дагаврыг холбож, сэтгэл хөдлөлөө ялгаж, өөрийн үйлдлээ төлөвлөж эхэлдэг. Тоглох үедээ “одоо үүнийг энд тавина”, “эхлээд ингэнэ” гэж өөртэйгөө ярих нь ч бий.

Судлаачид үүнийг private speech буюу өөртөө чиглэсэн яриа гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зан үйл, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай холбоотой. 

Тиймээс хүүхэлдэйн киноны өгүүлэмж хүүхдэд ойлгомжтой байх нь чухал. Хэн юу хүсэв, яагаад асуудал гарав, дүр яагаад гомдов, эцэст нь ямар шийдэл олдов гэдгийг ойлгосон үед хүүхэд зүгээр нэг дүрс харах бус, тухайн түүхийг дотроо боловсруулдаг байна. 

Харин яриаг нь ойлгохгүй бол хүүхэд инээд, дуу хөгжим, хурдан хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг гаднах дохиог илүү дагана. Жишээлбэл “нэг дүр нөгөөгөө шоолсон учраас тэр гомдсон” гэдэг холбоог ойлгохын оронд “нэг нь ярьсан, нөгөө нь уйлсан, дараа нь бүгд инээсэн” гэсэн дүрсний дараалал л үлдэж болно. Ингэхэд тухайн ангийн санаа, ёс суртахууны утга дутуу эсвэл буруу ойлгогдох боломжтой. 

Мэдээж хүүхэлдэйн кино заавал хүүхдэд боловсрол олгох албагүй ч бага насанд үзэж, харж буй зүйлс сэтгэхүйд төлөвшил болж үлдэх боломжтой тул хүүхдээ юу үзэж, ямар нөлөөлөл авч байгааг анзаарах нь чухал юм. 

ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ХҮҮХЭЛДЭЙН КИНО ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙГ “БУДИЛУУЛАХ” УУ?

Хоёр хэл сонсох нь өөрөө хүүхдийн хэл ярианы эмгэг, хоцрогдол үүсгэдэггүй. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академийн эцэг эхчүүдэд зориулсан тайлбарт олон хэл зэрэг сурах нь хүүхдийг будилуулдаггүй, харин тухайн насны нийт үгийн санг хоёр хэлний нийлбэрээр нь харах хэрэгтэйг онцолсон байдаг. 

Гэхдээ гадаад хүүхэлдэйн киног хүүхэд эхэндээ ойлгохгүй буюу пассив үзэлт үүсэх боломжтой. 

Өөрөөр хэлбэл, гадаад хэл өөрөө асуудал биш ч утгыг нь ойлгохгүй үзэх нь аав ээжийн зааж өгч буй зүйлстэй зөрчилдөж сэтгэхүйд “будилаан” үүсгэх, хүүхэлдэйн киноны үйл явдлыг буруу ойлгох зэрэг эрсдэлүүд үүсэх боломжтой аж. Томчуудын хувьд хүүхэлдэйн кино ойлгоход тун хялбар, анализ хийхэд ч төвөггүй бол хүүхэд тухайн үйл явдлыг том хүн шиг байдлаар хүлээн авдаггүй тул аль болох хүүхдэдээ Монгол хэлээр ойлгомжтой, идэвхтэй үзүүлэх нь дээр зөв сонголт байх болно. 

ХУРДАН МОНТАЖ АНХААРАЛ ТӨВЛӨРЛИЙГ СУЛРУУЛДАГ УУ?   

CoComelon зэрэг тасралтгүй хөгжим, тод өнгө, ойр ойрхон солигдох дүрстэй контент хүүхдийн анхаарлыг маш сайн барьдаг. Гэхдээ удаан харж байгаа нь заавал ойлгож, суралцаж байна гэсэн үг биш. 

Нөгөө талаас “хурдан монтаж тархийг гэмтээдэг”, “анхаарлын эмгэг үүсгэдэг” гэж шууд дүгнэх шинжлэх ухааны хангалттай үндэс одоогоор байхгүй. 2025 оны мета-анализад хурдац дангаараа хүүхдийн гүйцэтгэх үйл ажиллагаанд тогтвортой сөрөг нөлөө үзүүлсэнгүй. Харин бодит бус, байнга өөрчлөгддөг, зөгнөлт үйл явдал үзсэний дараа зарим танин мэдэхүйн даалгаврын гүйцэтгэл түр буурах хандлага ажиглагдсан байна. 

Эндээс “хурдан контент бүр муу” гэсэн дүгнэлт гарахгүй. Харин байнга хүчтэй өдөөлттэй контент үздэг хүүхдэд ном сонсох, нэг тоглоомоор удаан тоглох, энгийн яриаг дагах зэрэг тайван үйл ажиллагаа сонирхол багатай санагдаж болох эрсдэлийг анхаарах хэрэгтэй. 

АЛДАРТ PEPPA PIG, COCOMELON ХОЁРЫН ЯЛГАА ЮУ ВЭ?

Эдгээрийг “сайн” ба “муу” гэж хоёр талд хуваах нь хэтэрхий хялбарчилсан дүгнэлт болно. 

Peppa Pig тав орчим минутын дотор эхлэл, асуудал, төгсгөлтэй жижиг түүх өгүүлдэг. Өдөр тутмын үг хэллэг, гэр бүл, найз нөхдийн харилцааг дагаж ярилцах боломжтой. Гэхдээ бусдыг таслах, зөрүүдлэх, Daddy Pig-ийг шоолох зэрэг үйлдлийг заримдаа тодорхой засалгүйгээр хошигнол болгон өнгөрөөдөг. Ийм үед хүүхэдтэй “Сая юу болсон бэ?”, “Чи байсан бол яах байсан бэ?” гэж ярилцах нь чухал. 

CoComelon дуу, давталт, тоо, өнгө нэлээд ихтэй. Хоёр гурван дууг хамт дуулж, хөдөлгөөн хийвэл идэвхтэй хэрэглээ болж чадна. Харин 30 минут, нэг цагийн энд тэндээсээ автоматаар тоглогдож буй ангиудыг үзүүлэхэд анхаарал төвлөрөх, ойлгоц зэрэгт эрсдэл үүсэхийг анхаарууштай. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академийн мэдээллээр CoComelon өөрөө хүүхдийн хөгжилд эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдгийг шууд тогтоосон хангалттай судалгаа одоогоор байхгүй.

Тиймээс тухайн хүүхэлдэйн киног шууд шүүхээс илүүтэйгээр яаж үзүүлэх, хугацаа, хэлбэр, эцэг эхийн оролцоо зэрэг нь чухал. 

ТОХИРОМЖТОЙ КОНТЕНТ ЯМАР ШИНЖТЭЙ БАЙДАГ ВЭ?

Сайн контент хүүхдийг дэлгэц рүү удаан “уях” биш, дэлгэцээс цааш яриа, тоглоом руу шилжих боломжтой байдлаар бүтээгдсэн байдаг. Бага насны хүүхдэд тогтмол үзүүлэх хүүхэлдэйн киног сонгохдоо дараах байдлаар ажиглаж болно: 

Нэг анги нь богино, эхлэл ба төгсгөл нь тодорхой юу? 
Үйл явдал хүүхдийн насанд танил, ойлгомжтой юу?
Дүрийн сонголт, үр дагаврыг ярилцах боломж байна уу? 
Хүүхэд үзсэний дараа дүрд тоглож, дахин ярьж чадах уу?
Унтраахад дараагийн видеог заавал нэхэхээр бүтээгдсэн үү, эсвэл нэг ангиараа дуусаж чадаж байна уу? 

Тухайлбал, Tommy the Little Dragon таван минутын богино ангиудаар хүүхдэд танил асуудал, асуултыг төсөөллийн аялалтай хослуулан өгүүлдэг. Эдгээр бүтээл нэг ангиараа тодорхой үйл явдал өрнүүлдэг тул үзсэний дараа хүүхэдтэй ярилцах, дүрд тоглох, түүхийг өөрийн үгээр яриулахад илүү тохиромжтой. Bluey гэр бүлийн өдөр тутмын амьдрал, дүрд тоглох, төсөөллөөр дамжуулан асуудлыг шийдэхийг харуулдаг бол Puffin Rock байгаль, нөхөрлөл, гэр бүлийн харилцааг тайван өгүүлэмжээр хүргэдэг.  

Tommy the Little Dragon-ийн нэг онцлог нь хүүхдийн айдсыг “хий зүйл”, “айх хэрэггүй” хэмээн шууд үгүйсгэхийн оронд тухайн айдсыг ойлгож болох дүр, орчин болгон хувиргадагт оршино. “Underbed Monsters” ангид Mandy харанхуйгаас айж, орных нь доор аймшигтай мангас нуугдаж байгаа гэж төсөөлдөг.

Харин Tommy түүнд “тэнд юу ч байхгүй” гэж хэлээд өнгөрдөггүй. Өөрөө өмнө нь айж үзээгүй учраас айдас гэж ямар мэдрэмж болохыг ойлгохын тулд шидэт хөөсөөр найзуудаа жижигрүүлэн, орон доорх ертөнцийг хамтдаа судлахаар явдаг. 

Энд хүүхдийн доторх тодорхойгүй айдсыг “орон доорх мангас” гэсэн харагдахуйц зүйлээр төлөөлүүлжээ. Хүүхдийн төсөөлсөн мангас бодит биш байж болох ч түүнд төрж байгаа айдас бол бодит мэдрэмж. Тиймээс цуврал айдсыг нууж, хүчээр дарах бус, төсөөллийн ертөнцөд нь орж, яг юунаас айж байгааг нь хамтдаа шинжлэх арга ашигладаг. Ингэснээр айдас нь зугтаах ёстой үл мэдэгдэх зүйл биш, нэрлэж, ажиглаж, ярилцаж болох асуудал болон хувирна. 

Энэ арга зөвхөн айдсын тухай ангид ч бус, цувралын бусад түүхэд давтагддаг. Тоглоомоо хуваалцахгүй зөрүүдлэхэд бүгд буулт хийхээс татгалздаг орон, юмаа хураахгүй байхад хэн ч цэвэрлэдэггүй ертөнц, ялагдах дургүй байхад ямар ч аргаар хамаагүй ялахыг чухалчилдаг газар руу дүрүүд аялна.

Өдөр тутмын зан үйл, сэтгэл хөдлөлийн асуудлыг ингэж төсөөллийн ертөнцөөр томруулан харуулснаар хүүхэд өөрийн үйлдлийг гаднаас нь харж, ямар үр дагаварт хүргэж болохыг ойлгох боломжтой болдог. 

Энэ хэсгийг үзсэний дараа “Mandy яг юунаас айсан бэ?”, “Мангас үнэхээр байсан уу, эсвэл Mandy тэгж төсөөлсөн үү?”, “Айсан үедээ ганцаараа нуухын оронд хэнд хэлж болох вэ?” гэж ярилцвал хүүхэд бодит аюул болон төсөөллөөс төрсөн айдсыг ялгаж, мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд нь тусална. 

Bluey, Puffin Rock зэрэг хүүхэлдэйн киног Монгол хэл дээр үзэх боломж одоогоор алга. Харин Tommy the Little Dragon нь Skymedia, Mongolsat зэрэг IPTV дээр Монгол хэлээр бүх анги нь орсон бол OTT-ээр Goplus, MoTV, Homemedia, Metamedia, Somedia, Ori, Showbox, Playmo, Seemedia гээд бараг бүх дижитал платформоор үзэх боломжтой байна. Нэг анги нь 5 минут үргэлжлэх бөгөөд анги бүрийг нь тусад нь түрээслэхгүйгээр багцаар нь шууд түрээслэн үзэх боломжтой.  

ХАМТ ҮЗЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

2024 онд нийтлэгдсэн, зургаа хүртэлх насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээний 100 судалгааг нэгтгэсэн шинжилгээгээр background TV болон их хэмжээний хөтөлбөр үзэлт танин мэдэхүйн тааруу үзүүлэлттэй хамааралтай байсан бол том хүнтэй хамт хэрэглэх нь танин мэдэхүйн үзүүлэлттэй эерэг хамааралтай байжээ.

Манай улсад ч гэсэн хүүхдэдээ Youtube тавиад орхичихдог хандлага их. Бүтээгчид уг нь тухайн хүүхэлдэйн киног бүтээхдээ анги бүрийг тусдаа түүх гэж авч үзэх боловч системтэйгээр дараалалтайгаар үзэхээр бүтээдэг. Гэтэл Youtube дээр орсон энд тэндээс тоглогдох хүүхэлдэйн кинонууд нь хүүхдийн анхаарлыг сарниулах, үзсэн зүйлээ ойлгохгүй байх, ямар ч эерэг нөлөөгүй байх эрсдэлүүдийг үүсгэж буй.

Тиймээс ангиудыг дарааллаар үзүүлж, түүнээс сурч, дуурайж буй зүйлсийг ажиглаж, буруу ойлгосон бол засч залруулж байх нь зүйтэй. Хамт үзэх гэдэг нь бүх хугацаанд тайлбарлан ярихыг хэлэхгүй. Ерөнхийдөө хэт хүндрүүлэлгүй иймэрхүү асуултын хүрээнд ярилцаж болно: 

Яг юу болоод өнгөрсөн бэ? Дүрүүд яагаад тийм шийдвэр гаргасан бэ? Чи байсан бол яах байсан бэ? Дараа нь өөр юу болж болох байсан бэ? 

Хүүхэд үйл явдлыг өөрийн үгээр ярьж, шалтгаан хэлж, өөр шийдэл санал болговол агуулгыг идэвхтэй боловсруулжээ. Харин зөвхөн дуу, алдартай ишлэлүүд эсвэл үг хэллэгийг нь давтаж, юу болсныг нь тайлбарлаж чадахгүй байвал контентыг голдуу дуу, дүрсний түвшинд хүлээн авсан байж болно. 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АМАРХАН ДҮРЭМ

  • Дарааллаараа биш энд тэндээс нь биш, аль болох дарааллаар нь үзүүлэх 
  • Өөр өөр төрлийн богино хүүхэлдэйн киног автоматаар Youtube дээр тоглуулаад орхихгүй байх 
  • Нэг танил ангийг дахин үзээд үйл явдлыг ярилцах 
  • Эхний ээлжид аль болох Монгол хэлээр үзүүлэх 
  • Дууг хамт дуулах, хөдөлгөөнийг нь дагах 
  • Хооллох, унтах, уйлах бүрд дэлгэцийг тайвшруулах хэрэгсэл болгохгүй байх 
  • Үзсэний дараа дэлгэцгүй тоглоом руу шилжих 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хоёр настай хүүхдийн суугаа байдлаар дэлгэц үзэх хугацааг өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй, бага байх тусмаа сайн гэж зөвлөдөг. 3-4 насанд мөн өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй байх зөвлөмжтэй. Гэхдээ цаг хэмжихээс гадна унтах, гүйх, тоглох, ном унших, гэр бүлийн яриаг дэлгэц шахаж байна уу гэдгийг хамтад нь харах хэрэгтэй. 

ДҮГНЭЛТ

Хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэхүйг ганцаараа хөгжүүлэхгүй, бас ганцаараа “эвдэхгүй”. Нөлөө нь агуулгын хэл, хэмнэл, насанд тохирсон байдал, үзэх хугацаа, хамгийн гол нь том хүний оролцооноос хамаарна. 

Хүүхэд утгыг нь ойлгож байна уу, дэлгэцийн дараа ярьж, тоглож, асуулт асууж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Peppa Pig-ийг үзвэл зан үйлийг нь ярилцаж, CoComelon үзвэл хэдхэн дууг хамт дуулж хөдөлгөөн хийх, Tommy the Little Dragon шиг үр өгөөжтэй хүүхэлдэйн кино дээр хэдэн ангийг үзүүлээд үйл явдлыг нь хамт ярилцах нь илүү өгөөжтэй. 

Эх сурвалж 

  • Early Childhood Screen Use Contexts and Cognitive and Psychosocial Outcomes — JAMA Pediatrics, 2024 
  • Associations Between Screen Use and Child Language Skills — JAMA Pediatrics, 2020 
  • Watching CoComelon and Guidance on Early Childhood Development — American Academy of Pediatrics 
  • Young Children Learning Multiple Languages: Parent FAQs — HealthyChildren.org/AAP 
  • Private Speech and the Development of Self-Regulation — Early Childhood Research Quarterly, 2021 
  • Meta-Analytic Review of the Short-Term Effects of Media Pace and Fantasy — Developmental Psychology, 2025 
  • The Bilingual Advantage in Children’s Executive Functioning — Psychological Bulletin, 2021 
  • WHO Guidelines on Physical Activity, Sedentary Behaviour and Sleep for Children Under 5 
  • Tommy the Little Dragon — Apple TV 
  • Tommy the Little Dragon — Yarko Animation 

Э.Ганбаатар

Э.Ганбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан