Сүүлийн үед Их Британи болон Аргентин улсын хооронд Фолклэнд арлуудын газар нутгийн маргаан эргэн сэргэсэн. Үүнээс үүдэн тэдний дунд улс төр, дипломат харилцааны маргаан өрнөж байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудалд Их Британийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.
Их Британи Иран улстай хийж буй дайнд АНУ-д тусламж үзүүлж, дэмжээгүйгээс үүдэн ийм шийдэлд хүрчээ.
Трамп Их Британи улсад хандан "Ираны дайнд АНУ-д тусламж хэрэггүй ч Их Британи улс оролцсонгүй. Их Британи улс газрын тосныхоо ихэнх хувийг Ормузын хоолойгоор авдгийг мартаж болохгүй.
Мөн НАТО-гийн зарим улс орнууд газрын тосныхоо ихэнх хувийг Ормузын хоолойгоор авдаг ч дайнд АНУ-д тусалсангүй" гэв.
ФОЛКЛЭНД АРЛЫН МАРГААН ХЭРХЭН ЭХЛЭВ?
Фолклэнд арлуудын дайн нь Их Британи, Аргентин улсуудын хооронд 1982 онд 74 хоногийн турш үргэлжилсэн. Фолклэндийн арлууд, түүний хамаарах газар нутгийг хяналтдаа авахын төлөө хоёр улс уг дайныг эхлүүлж байв.
Аргентин улс 19-р зуунаас хойш уг арлуудыг өөрийн эзэмшил гэж үзсэн. Харин Их Британи улс 1833 оноос хойш тус арлыг бүрэлдэхүүндээ байлгаж, тэнд суурьшсан иргэдийн эрхийг хамгаалж байв.
Дайны улмаас 649 Аргентин цэрэг, 255 Британи цэрэг, арлын 3 оршин суугч амь үрэгджээ.
Өнөөдөр Фолклэндийн арлууд нь Их Британийн эзэмшилд байгаа бөгөөд 2013 онд болсон бүх нийтийн санал асуулгаар арлын иргэдийн 99.8% нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжсэн байна.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭРХЭН ҮҮСЭВ?
Уг арлуудын ойролцоох далайгаас газрын тосны томоохон нөөц илэрсэн бөгөөд Британийн компаниуд тэнд өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.
Үүнийг Аргентин улсын ерөнхийлөгч эрс эсэргүүцэж, тус компаниудад эдийн засгийн хориг тавихаа зарлаад байна. Аргентины ерөнхийлөгч арлуудыг эргүүлэн авах нь тэдний хууль ёсны эрх бөгөөд тус улсын ирээдүй гэж мэдэгдэв.
Тэрээр "Бид дайн хийхгүй, харин дипломат болон хуулийн аргаар, урт хугацааны тэмцлээр арлуудаа эргүүлж авна" гэдгээ хэлсэн. Аргентин одоо эдийн засгаа сайжруулж, арлын оршин суугчдыг өөртөө татах замаар асуудлыг шийдэхийг зорьж байна.
2013 онд болсон санал асуулгаар арлын иргэдийн 99.8% нь Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг сонгосон тул иргэдийн өөрсдөө шийдэх эрхийг хүндэтгэх ёстой гэж Аргентин улс үзээд байна. Мөн арлын бүрэн эрхт байдлыг хамгаална гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: BBC