gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дотоод нислэгийг “Буянт-Ухаа” руу шилжүүлбэл иргэд бага зардлаар, шуурхай ниснэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
4 цаг 30 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү /2026.09.03/ бараалхав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён Мотэги Тошимицү-г манай оронд албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал болон Япон Улсын Парламент хоорондын харилцаа  чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд парламент хоорондын харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг тогтмолжуулж, шинэ шатанд гаргаж ажиллахад санал нэгдлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж  байгаад талархлаа илэрхийлсэн.

Тэрбээр, Миний бие Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либералчлах бодлогын ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2023 онд зорчигч тээврийн урсгал, шууд нислэгийн давтамж 3-4 дахин нэмэгдэж,  мөн тийзийн  үнэ гурав дахин буурсан гэв.

Мөн тухайн үед зогссон байсан орон нутгийн нислэг дахин сэргэж, найман аймаг руу нислэг үйлддэг болж, ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон зорчдог болсныг дуулгав.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2022 онд 600 мянга байсан бол 2025 онд дөрөв дахин нэмэгдсэн. Энэ хэрээр ачаалал нэмэгдэж байна. Иймд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлж, 60 мянган монгол иргэдийг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт  хүслээ.

Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга дурдаад, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв.

Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо. 

АЙЛЧЛАЛ: Онгоцны буудлыг 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр өргөтгөнө

Мөн хоёр улсын иргэд хоорондын харилцаа үеийн үед бэхжин буй энэ цаг үед тус улсад 21 мянга орчим монгол иргэн тогтмол сурч, ажиллаж байна. Иймд Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг судлан, шийдвэрлэхийг хүссэн юм.

Эрхэмсэг ноён Мотэги Тошимицү Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод бараалхах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж явдгийг уламжлав.

Тэрбээр Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, зарчмын тохиролцоонд хүрснийг дуулгав.

Мөн Улсын Их Хурлын даргын тавьсан дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлэх, Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх саналыг судлан, онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ.

Улмаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улс шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээ.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа, парламент болон Засгийн газрын  сайн туршлагыг судлан, хууль тогтоох үйл ажиллагаандаа нутагшуулах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг аж ахуйн нэгж, иргэдэд бодитоор хүргэх, давхар татварыг хэлэлцээрийн талаар хөндөж, санал солилцов.

Уулзалтад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү нар болон албаны бусад төлөөлөл байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан