Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж буй компани талбайд үүссэн нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутгаж, голын усыг бохирдуулсан зөрчил илэрчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Ерөө сумын Цагдаагийн тасаг болон Байгаль орчны албатай хамтран наймдугаар сарын 31-нд Ерөө сумын гуравдугаар баг, Бугант тосгоны нутагт хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар тус сумын “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж буй компани талбайд үүссэн нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутгаж байсан нь тогтоогджээ. Ингэснээр холбогдох байгууллагуудаас зөрчлийг таслан зогсоож, хуульд заасан арга хэмжээ авч ажилласан байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий гэзрын Хэвлэл мэдээллийн төв