gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна

М.Ариунзаяа
Нийгэм
5 цаг 19 минутын өмнө
Twitter logo

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-2”-ын 26.4 га талбай бүхий үнсэн сангийн газарт барьж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Төслийн ажил сүүлийн гурван сарын хугацаанд эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Одоогоор станцын нэгдүгээр, хоёрдугаар зуух, турбин, яндан болон уутан фильтерийн суурийн угсралтын ажлыг хийж байна. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.

Төслийн талбайд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан ойролцоогоор нэг сая шоо метр үнсийг зөөж, тээвэрлэх ажил мөн үргэлжилж байна. Одоогоор 300 мянган шоо метр үнсийг зөөсөн бөгөөд уг ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар төслийн ахлах инженер Л.Баасан хэллээ.

Тэрбээр “Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд газрын тэг түвшнээс доош байрлах бүх тоноглолын суурийг бүрэн цутгасан байх шаардлагатай. Тиймээс үнсийг хэсэгчлэн зөөж, зарим хэсгийг талбайн өөр байршилд шилжүүлэн суурийн ажлыг зэрэг хийж байна. Үнс тээвэрлэлтийг зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй байдаг тул голчлон шөнийн цагаар хийсэн. Өдөрт 100 орчим рейс хийж байна. Үнс зөөвөрлөх ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ.

Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд тоног төхөөрөмжүүдийг талбайд татаж дуусгана. Улмаар ирэх оны хавраас тоног төхөөрөмжийн угсралт болон барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 гаруй хувийн явцтай байна” гэв.

Тус станц нь 300 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд хэвийн ажиллах нөхцөлд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэхээр тооцжээ. Энэ нь ойролцоогоор 40 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. 

Монгол Улсын зөвлөх инженер, төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн "Станц ашиглалтад орсноор нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Монгол Улсын 2025, 2026 оны өвлийн оргил ачааллын үеийн хэрэглээ 1803 МВт-д хүрч байна. Энэ нөхцөлд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц нь манай улсын хувьд боломжийн хэмжээний эх үүсвэр.

ТӨСЛИЙН 80 ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ САНХҮҮЖҮҮЛНЭ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэл, 80 хувийг ерөнхий гүйцэтгэгч “Ми тайм” интернэйшнл компани гаргаж байгаа аж.

Б.Цэвээн энэ хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь талуудын хариуцлагыг тодорхой болгож байгааг онцолсон юм.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа нь аль аль талдаа хариуцлага бий болгож байна. Нийслэл хөрөнгө оруулалтын 20 хувийг, хувийн хэвшил 80 хувийг гаргаж байгаа учраас талууд харилцан шаардлага тавьж, хариуцлага хүлээж ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг давуу тал” гэв.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан