Балчиг шавар, хад чулуу, мод ургамалтай хамт асар хүчтэй урсаж, замдаа таарсан бүхнийг хаман одсон үерийн дунд нэгэн байшин бүтнээрээ үлджээ. Харин байшингийн тагтан дээр тэврэлдэн зогсох хүмүүсийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, Балбын үерийн хамгийн сэтгэл хөдөлгөм түүхүүдийн нэг болоод байна.
Энэ байшин Непалын Нувакот дүүргийн Тришули хотод байрладаг бөгөөд наймдугаар сарын 26-нд Гималайн бүсэд болсон мөсөн голын нуранги, үүний улмаас үүссэн хүчтэй үерийн үеэр эргэн тойрных нь барилга байгууламжуудын ихэнх нь сүйджээ. Тришули голын ус ердөө 30 минутын дотор есөн метр хүртэл нэмэгдсэн байна.
Үер бууж эхлэхэд байшингийн эзэн Лакшми Пандей гэрийнхээ ойролцоох дэлгүүрт байжээ. Ус маш хурдтай нэмэгдэж байгааг мэдээд тэр гэр рүүгээ гүйн очсон байна. Гэрт нь хадам ээж болон охин нь байсан бөгөөд удалгүй нөхөр, гэр бүлийн бусад гишүүд болон хөрш нь нийлж, байшингийн дээд хэсэгт хоргоджээ.
Тэд тагтан дээр гарч, ус хэрхэн байшингийн доод давхрыг нөмөрч, эргэн тойрны барилгуудыг урсган одохыг нүдээрээ харжээ. Тухайн үед бичигдсэн бичлэгт гэр бүлийнхэн тагтны хашлага түшин, бие биедээ наалдан зогсож байгаа нь харагддаг.
“Ус байшинг хоёр талаас нь цохиж, байшин бүхэлдээ чичирч эхэлсэн. 2015 оны Балбад болсон газар хөдлөлтийн үеийнх шиг санагдсан” хэмээн Лакшми ярьжээ.
Гэр бүлийнхэн тухайн мөчид амьд үлдэх эсэхдээ эргэлзэж байжээ. Лакшми бүр хүү нь өнчирч үлдэх вий хэмээн айж байснаа дурссан байна. Харин нөхөр Пракэш “Ингээд л бүгд үхэх нь...” гэж бодож байсан бөгөөд гэр бүлийнхэн хамтдаа байж, бурхны нэрийг уншин хүлээхээр шийджээ.
Гэвч тэдний хоргодсон байшин үерийн хүчийг тэсэж үлдсэн байна. Байшингийн доод хэсэг ихээхэн гэмтсэн ч үндсэн хийц нь нурсангүй. Улмаар аврах багийнхан түр зуурын гарц ашиглан гэр бүлийнхэнд хүрч, байшинд байсан таван хүнийг эсэн мэнд аварчээ.

Одоо уг байшинг олон нийтийн сүлжээнд “Гайхамшигт ногоон байшин” хэмээн нэрлэж байна. Байшингийн эргэн тойронд байсан барилга, гүүр, зам талбай үерт сүйдсэн байхад ганцаараа үлдсэн нь олон хүний анхаарлыг татжээ.
Гэр бүлийнхэн үерийн дараа байшингаа эргэн харахаар очихдоо амьд үлдсэнээ “дахин төрсөнтэй адил” хэмээн ярьсан байна. Гэхдээ тэдний эд хөрөнгө, бичиг баримтын ихэнх нь үерт урсжээ. Times of India-д гарсан мэдээллээр уг байшин ойролцоогоор 40 жилийн настай гэнэ. Сонирхолтой нь инженерийн тайлбараар байшин хадан дээр баригдсан, төмөр арматуртай бетонон хийцтэй бөгөөд байшингийн өмнөх хэсэгт байрлах жижиг өндөрлөг газар голын усны шууд хүчийг сааруулсан байх магадлалтай аж.
Балбад болсон гамшигт хамгийн сүүлийн мэдээллээр 1200 гаруй хүн амиа алдаж, 4200 гаруй хүн сураггүй хэвээр байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: ABC news, Times of India