Иргэн, аж ахуйн нэгжүүд хогоо зөвшөөрөлгүйгээр ил задгай хаясны улмаас Улаанчулуутын хогийн цэг орчимд нийт 13 хорооны нутаг дэвсгэрийн 45 байршилд үүсмэл хогийн цэг бий болсон.
Үүсмэл хогийн цэгийг цэвэрлэхээр 2025 оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ болон иргэдийн бүлэг хамтран 500 орчим тонн хогийг ачиж, цэвэрлэжээ.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн харьяа байгууллагууд, 43 хорооны ажилтан, алба хаагчид, цэргийн анги болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 5,000 гаруй ажилтан, албан хаагч хамтран үүсмэл хогийн цэг байсан 38 га талбайд 10 мянган мод тарьсан байна.
Тарьсан модод ургаж, улмаар ойн зурвас бий болжээ. Энэхүү ойн зурвас нь агаарын бохирдол, тоосжилт, хөрсний элэгдлийг бууруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГазар