Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 23 настай залуу буруугүй гэдгээ мэдэгдсэн ч түүнийг цаазаар авах ял яригдаж эхэллээ.
АНУ-ын Юта мужийн шүүхэд консерватив үзэлтэй идэвхтэн, Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй 23 настай Тайлер Робинсон өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байна.
Юта мужийн шүүхийн шүүгч Тони Граф мягмар гарагт Робинсоныг хүнд хэлбэрийн хүн амины хэрэгт шүүхээр оруулах хангалттай нотлох баримт бий гэж үзжээ. Ингэснээр прокурорууд түүнд цаазаар авах ял оноолгохоор хүсэлт гаргах боломжтой болж байгаа юм.

Робинсон нь 2025 оны есдүгээр сарын 10-нд Юта Валли их сургуульд болсон арга хэмжээний үеэр Чарли Киркийг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайн үед Кирк олон мянган оюутны өмнө улс төрийн хэлэлцүүлэг хийж байжээ. Тэрээр хүзүүн тус газраа буудуулж, газар дээрээ амиа алдсан байна.
Прокурорууд Робинсоныг их сургуулийн барилгын дээвэр дээрээс Кирк рүү буудсан гэж үзэж байгаа бөгөөд хэрэгт видео бичлэг, ДНХ-ийн шинжилгээ болон бусад нотлох баримт байгаа гэж мэдэгджээ. Мөн олон хүн цугласан газар руу гал нээсэн нь бусдын амь насанд ноцтой аюул учруулсан гэж прокурорууд тайлбарласан байна.
Харин Робинсоны өмгөөлөгчид түүнийг зөвхөн Киркийг онилсон бөгөөд бусдын амь насанд санаатайгаар аюул учруулах зорилго байгаагүй гэж маргажээ. Тэд мөн уг хэргийг цаазаар авах ялтай ангилалд оруулах хангалттай үндэслэл байхгүй хэмээн үзсэн байна.

Робинсон хүн амины хэрэг болон түүнтэй холбоотой нийт долоон зүйл ангиар буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв тэрээр хүнд хэлбэрийн хүн амины хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Юта мужийн хуулийн дагуу цаазаар авах ял, бүх насаар нь тэнсэн суллахгүй хорих ял зэрэг шийтгэл хүлээхээр байгаа юм.
Чарли Кирк нь "Turning Point USA" байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд АНУ-ын залуучуудын дунд консерватив үзлийг сурталчилдгаараа танигдсан улс төрийн идэвхтэн байсан юм. Түүний үхэл АНУ-д улс төрийн хүчирхийлэл, үзэл бодлын туйлшралын талаар дахин хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн.
Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул Робинсон одоогоор гэм буруутайд тооцогдоогүй бөгөөд хэрэг шүүхийн шатанд шилжиж байна.
Эх сурвалж: CNN