Монгол улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд аюулгүй, амар тайван орчинд амьдарч чадаж байгаа эсэх, амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлт нь нийгмийн орчин, амьдрах нөхцөл, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хэрхэн хамаарч байгаа нөхцөл байдлыг "Иргэдийн аюулгүй байдлын судалгаа"-ны хүрээнд судална.
Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 4620 өрхийг хамруулна. Судалгааны мэдээллийг энэ сарын 2-оос 11 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал цуглуулах аж.
Энэхүү судалгаа нь,
- Хүн амын амьдрах орчин, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох
- Иргэдийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг судлах
- Нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгох зорилготой юм.

Эх сурвалж: ҮСХ