gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагч насны минь СҮҮЛИЙН НАМАР

Г.Саруулсанаа
Нийгэм
1 цаг 4 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Нийгэм
1 цаг 4 минутын өмнө
Сурагч насны минь СҮҮЛИЙН НАМАР

Сургуулийн хонх дуугарах бүрд “төгсөлт” улам ойртсоор. Төгсөх ангийн сурагчдын хувьд энэ намар шинэ эхлэлийн өмнөх сүүлчийн хуудас нь.

Тэдний зарим нь ирээдүйн мэргэжлээ хэдийнэ сонгосон бол, зарим нь эрэлхийлсээр. Харин бүгдийнх нь дотор сургууль, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх чин хүсэл бий.

Бид Ерөнхий боловсролын 14-р сургуулийн нэгэн төгсөх ангийн сурагчидтай ярилцсан юм. Энэ хичээлийн жил тэдний хувьд сурагч насны сүүлийн жил. Тэд сурагч насны нандин мөч, анги хамт олны нөхөрлөл, энэ өдрийн дурсамжуудаасаа хуваалцлаа.  

12-И ангийн дарга Г. Анужин

12-И ангийн дарга Г. Анужин: Манай анги нийт 47 сурагчтай. Бид өнөр өтгөн гэр бүл шиг л хамт олон. Олуулаа учраас барагтаа уйддаггүй.

Ийм олуулаа нэг хамт олон болохын мөн чанар нь дурсамж бүтээх гэж л боддог доо. Ангийнхан маань нэг зүйлд хамт олноороо бат зогсож, нэгнийгээ дэмждэгт нь ангийн даргын хувьд бахархдаг.

12-И ангийн сурагч М.Даланбаатар

12-И ангийн сурагч М.Даланбаатар: Энэ жил төгсөх ангид орж буй сэтгэгдэл их өндөр байна. Юу юугүй л төгсчих гээд байна шүү дээ.  Төгссөний дараа ангийн найзуудаа хамгийн ихээр санах байх.

Миний хувьд хурдан төгсчихвөл амар гэж бодож байна. Өглөө сэрэхгүй амар шүү дээ. Өнөөдөр сэрэх л маш хэцүү байлаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох учраас өөрийгөө хүчлээд боссон доо. Нээлтдээ ирэхгүй эсвэл хоцорчихвол багшдаа загнуулах байх гэж айсан.

Би өөрийгөө ангийнхаа хамгийн хөгжилтэй, авьяаслаг сурагч нь гэж боддог. Манай ангийнхан ч санал нийлнэ.

Нийт төгсөгчдөдөө хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. ЭЕШ-даа сайн бэлдээд амжилттай төгсөөрэй гэж хүсэж байна.

12-И ангийн сурагч Д.Халиунаа

12-И ангийн сурагч Д.Халиунаа: Төгсөх ангийн сурагчдын хувьд энэ жилийн нээлт энгийн есөн сарын нэгэн биш. Сурагч насны хамгийн сүүлийн жил болохоор нэг л өөр мэдрэмж авлаа.

Би нэгдүгээр ангид элсэж орж байсан өдрөө хэзээ ч мартдаггүй. Хичээлийн шинэ жилийн нээлтээсээ гурван цаг хоцроод очсон юм. Тухайн үед зургийн хичээл орж байв.

Би зургийн дэвтрээ үлдээгээд ирчихсэн, зөндөө уйлж байснаа тод санадаг. Одоо бодоход хөгжилтэй ч юм шиг, хөөрхөн ч юм шиг дурсамж минь.

Нэгдүгээр ангийн дүү нарт маань бүх зүйл шинэ, сонирхолтой санагдаж байгаа. Анхны хичээл, дүрэмт хувцас, нээлт, анги танхим гээд л анхны юмс дуусахгүй.  Харин 12-р ангийн сурагчдад маань сүүлийн жил гэж бодохоор нэг л гунигтай санагдаж байгаа байх.

Анги болгон өөрийн гэсэн онцлогтой. Манай анги, хамт олны хувьд бусдыгаа сайн ойлгож, нэг баг хамт олон болж хамтарч ажиллаж чаддаг. Энэ халуун дулаан уур амьсгалыг л санах байх даа.  Мэдээж 12 жилийн турш бүтээсэн дурсамжаа, сурагч насаа санах нь гарцаагүй.

Бид жил бүр ангийн зугаалга зохион байгуулдаг юм. Энэ зугаалга ангийн найзуудтайгаа, багштайгаа илүү дотносох, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх, нэгнийгээ ойлгох боломжийг олгодог. Тиймээс ангийн зугаалгыг хоног тоолон хүлээж байна.  Сүүлийн жил учраас зохион байгуулж бас оролцож буй бүх арга хэмжээ нандин санагдаж байна.

Төгсөх ангийн найзууд, мөн нэгдүгээр ангийн дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. 12-р ангид орж буй найзууддаа хандан хэлэхэд цаг хором бүхнийг нандигнаж, сурагч насны сүүлийн жилээ үр бүтээлтэй, өдөр бүрийг хайрлаж өнгөрүүлээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан