gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр шалгагдаж байхдаа өмнө үйлдсэн хэргээ нуусан байжээ

Э.Энхмаа
Нийгэм
4 цаг 23 минутын өмнө
Twitter logo

Б нь 13 настай А-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Б-ийн үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны тойргийн шүүхээс Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Б уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө өөр хүчиндэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, Б-ийн сүүлийн үйлдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Б нь дээрх гэмт хэрэгтээ шалгагдаж байх явцдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын дунд хүртэл хугацаанд бага насны хүүхэд болох А-г хүчиндсэн гэх хэргийн талаараа огт мэдүүлээгүй, илэрхийлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн хэрэгтээ шалгагдаж байх хугацаанд өмнөх үйлдлээ илчлэх, нэгтгэн шалгуулах, нэг яллах дүгнэлтийн хүрээнд өөрийн холбогдсон хэргээ нэгтэн шийдвэрлүүлэх, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжийг гагцхүү өөрөө илэрхийлэх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна.

Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэл буюу тодорхой нэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаараа мэдүүлж, тус тусдаа үйлдэгдсэн гэмт хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх боломжоо шүүгдэгч нь өөрөө хязгаарласан энэхүү байдал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамраахгүй.

Мөн дээрх гэмт хэргүүд нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, хохирогчид нь тусдаа байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэхгүй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө шүүхийн шийдвэрийг тоймлон танилцуулав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан