Иргэд шатахууны октан шалгагч гэх гар багаж ашиглан ШТС-уудад түгээж буй АИ95 бензин нь чанартаа хүрэхгүй байгаа тухай мэдээлэл цахим орчинд түгээж байна. Энэ мэдээллийн талаар Шатахууны шуурхай штабаас тайлбар өгчээ.
Тайлбарт, Энэ багажийг үйлдвэрлэгч нь албан ёсны баталгаажсан чанар шалгах төхөөрөмж биш гэж тодорхойлсон байдаг. Тухайн савтай бензиний хадгалалт, бохирдол зэргээс хамаарч чанар муудах зэрэг асуудал гарах боломжтой. Иймд энэ долоо хоногт АҮЭБЯ-ны хяналтын газар, АМГТГ-ын лабораторийн төлөөлөлтэй хамт тухайн мэдээлэл цацсан иргэний хүссэн ШТС-аас дээж авч, түүний зөөврийн багаж болон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг хийж, үр дүнг харьцуулан харуулна. Аливаа лабораторийн багажуудын хоорондын зөвшөөрөгдөх зөрүү +/-2 гарч болно гэж мэдэгдлээ.
Шатахууны октан шалгах багажийн давуу болон сул талтай.

Давуу тал
- Авсаархан, хурдан: Төхөөрөмж нь хөнгөн, хэмжилтийг хурдан хийдэг бөгөөд интерфэйс нь энгийн.
- Илэрхий хуурамч/чанаргүй түлшийг илрүүлэх: Түлшний чанар хэвийн хэмжээнээс ихээхэн зөрсөн эсэхийг анзаарах, танихгүй шатахуун түгээх станцад илт чанаргүй түлш хийсэн эсэхийг шалгахад тусална.
Сул тал
- Алдаа ихтэй, буруу заалт өгөх эрсдэлтэй: Олон хэрэглэгчийн сэтгэгдэлд төхөөрөмж хэмжилтийн үзүүлэлтийг хэт бага эсвэл өндөр заадаг гэж дурдсан байдаг. Жишээлбэл, АИ-95 бензинийг 78–81 гэж харуулах, эсвэл хамгийн дээд утга дээр гацах тохиолдол гардаг.
- Байнга калибровк хийх шаардлагатай: Хэмжилт бүрийн өмнө тогтмол тохируулга хийх шаардлагатай бөгөөд үүнийг хийлгүй орхивол үр дүн ихээхэн зөрүүтэй гарч болно.
- Лабораторийн нарийвчлалгүй: Төхөөрөмжийн ажиллах зарчим нь түлшний диэлектрик нэвтрүүлэх чанарыг хэмжихэд үндэслэдэг. Энэ үзүүлэлт нь зөвхөн октаны тооноос бус, түлшний фракцын найрлагаас мөн хамаардаг. Тиймээс уг төхөөрөмжийг албан ёсны баталгаажсан хэмжих хэрэгсэл гэж үзэх боломжгүй.