Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг, сумын төвөөс баруун тийш Хараат хэмээх газарт өчигдөр /2026.08.31/ хөвчөөс дөрвөн баавгай орж иржээ. Бамбаруушуудаа дагуулсан баавгайг үргээж цочоолгүй зөөлөн тууж, уул руу нь гаргалаа.
Энэ ажлыг Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран гүйцэтгэжээ.
Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга, Баавгайнууд идэш тэжээлийн дутагдал, мөн бамбаруушаа эр баавгайнаас хамгаалах зорилгоор ОХУ-аас хил даван манай нутагт орж ирсэн байх магадлалтай. Хэдийгээр ойд оруулсан ч сумын нутаг руу буцаж ирэхийг үгүйсгэхгүй учир иргэд анхаарал болгоомжтой байх, хэрэв буцаад тал руу бууж ирвэл сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасагт яаралтай мэдэгдэнэ үү. Баавгай өдрийн цагаар амарч, шөнө идэвхтэй хөдөлгөөн хийдэг амьтан учраас шөнө шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ цахим хуудаснаа бичсэн байна.
-095557-79838705820260901095609.jpeg)