gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол тамирчид: Азийн наадамд медалийн тавцанд зогсоно гэж сэтгэл зүйгээ бэлдсэн

Спорт
3 цаг 30 минутын өмнө
Twitter logo

Азийн XX наадам болох “Айчи-Нагояа 2026”-д эх орноо төлөөлөх баг тамирчдыг үдэх ёслол боллоо. Монгол Улсын төрийн далбаа, Үндэсний олимпын хорооны тугийг багийн ахлагч нарт гардуулав. 

Шар тивийн олимп хэмээн нэрлэдэг тус наадам Япон улсын Нагояа хотод ирэх сарын 13-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд болно. Манай улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд хүч сорино.

3х3 сагсан бөмбөг: Айдас алга, медаль авах байх гэж бодож байна

3х3 сагсан бөмбөгийн тамирчин, Монголын багийн тугч Ч.Тэмүүлэн “Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох нь их хариуцлагатай, нэр хүндтэй үүрэг. Бид өнгөрсөн сараас бэлтгэлээ эрчимжүүлсэн. Тэмцээн дөхөх тусам бэлтгэлээ хангаад зогсохгүй, өрсөлдөгчдийн судалгаанд ч анхаарч байна. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр нэг их хүлээлт тавихгүй байгаа ч алдах вий гэсэн айдас алга. Медалийн тавцанд зогсоно гэж л сэтгэл зүйгээ бэлдсэн.” хэмээн ярилаа.

А.Адъяасүрэн: Монголчууд маань итгэл хүлээлгэдэг болохоор сэтгэл зүйн хувьд хүчтэй байна

Жүдогийн шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн Азийн наадамд хоёр дахь удаа оролцоно. Тэрбээр “Би 2023 онд Ханжоуд болсон наадмаас хүрэл медаль, багаараа мөн хүрэл медаль хүртсэн. Энэ жил болсон Азийн аваргаас холимог багийн төрөлд түрүүлсэн учраас энэ удаа хувийн болон багийн төрөлд түрүүлэх зорилготой. Монголчууд маань намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаа тул сэтгэл зүйн хувьд хүчтэй байна. Чадах бүхнээ хийгээд түрүүлнэ.” гэлээ. 

“Squash” теннисийн шигшээ баг Азийн наадамд анх удаа оролцоно
2023 онд Ханжоуд болсон Азийн XIX дүгээр наадмаас энэ удаа оролцож буй тамирчдын тоо багассан ч оролцож буй төрөл нь нэмэгджээ. Тухайлбал холимог тулаан (MMA), squash tennis, soft tennis, breaking зэрэг төрлүүдэд монгол тамирчид анх удаа өрсөлдөнө. 

Squash tennis төрөлд 11 тамирчин оролцоно. Энэ төрөл нь 2028 оны Лос Анжелосын зуны олимпын наадамд нэмэгдсэнээрээ онцлогтой. Олимпын шинэ төрөл болтлоо хөгжиж буй спортоор монголын баг тамирчид олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээнд оролцож буй нь томоохон ололт юм.

Энэ талаар “Squash теннисний холбоо”-ны дасгалжуулагч Б.Батнаран  “Энэ спорт Монголд 2008 оноос эхэлж танигдаж эхэлсэн. Бид улсын аварга шалгаруулах тэмцээнээ жил бүр зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрөлд бүс нутаг, олон улсын тэмцээнд оролцох боломж, дэд бүтэц улам сайжирсан. Өмнө нь манай улсад squash теннисийн зориулалттай ганцхан заал байсан бол өнгөрсөн онд хоёроор нэмэгдэж, энэ жил нийт дөрвөн заалтай боллоо. 

Үүнийг дагаад сонирхогч, мэргэжлийн тамирчид хүрээгээ тэлж байна. Тамирчдын ур чадвар Азийн наадамд орох хүртэл зэрэглэл ахина гэдэг том амжилт” хэмээн ярилаа. 

Сонирхуулахад, Монгол Улс Азийн наадамд өнөөг хүртэл 13 удаа оролцсон. Одоогоор 27 алт, 53 мөнгө, 104 хүрэл, нийт 184 медаль хүртжээ. Энэ жилийн “Айчи-Нагояа 2026” наадамд манай тамирчид Азийн 45 орны 15 мянга гаруй тамирчинтай өрсөлдөх юм. 

Б.Мөнхчимэг 

Б.Мөнхчимэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан