Нийслэл Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд буюу энэ амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.
Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр Солонгос хоолны тэмцээн, поп болон урлагийн тоглолт, уламжлалт тоглоом, open mic, бүжгийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээг БНСУ-ын Элчин сайдын яам Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 10 гаруй жил зохион байгуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар