Н.Т нь Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, тэрбээр гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч болон улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгч, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн байна.
Улмаар Н.Т нь 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2025 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд Д.С-аас 52.5 сая төгрөг, Т.Э-аас 36 сая төгрөг, нийт 88.5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогджээ.
Харин Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2,366 гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Н.Т-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөгийн хахууль өгсөн байна.
Мөн Т.Э нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1,274 гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авах зорилгоор Н.Т-д 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.
Прокуророос дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улмаар хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газрын олон нийттэй харилцах алба