gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

COP17-ын онцлох үр дүн: Газрын доройтлыг бууруулан, 100 сая мод өвлүүлэх цогц зорилт

Бизнес
3 цаг 55 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Бизнес
3 цаг 55 минутын өмнө

Монгол орны нийт газар нутгийн 77 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжиж, доройтсон гэсэн тоо баримтыг COP17 хүн бүрд хоногшуулсан. Энэ бол олон жилийн турш бий болсон өөрчлөлт бөгөөд зөвхөн Монголоор тогтохгүй бий болж байгаа нөлөөлөл билээ. Тэгвэл үүний эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маш том амлалтыг өгснийг эргэн саная.

Тэрхүү санаачилгын бараг 50 хувийг төрийн өмчит болон хувийн уул уурхайн компаниуд хэрэгжүүлэхээ мөн амласан. Үүний нэг нь "Оюу толгой" компани бөгөөд "100 сая мод өвлүүлэн үлдээе" хөтөлбөрийг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус компани 11 сая модыг хөрсөнд тарьж ургуулсан бол дүйцүүлэх ажлуудтайгаа нийлээд нийт 49 сая мод тарьсантай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулаад байна. Өөрөөр хэлбэл, ойн салбарын хүний нөөцийг дэмжиж, энэ чиглэлийн мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, ойн ангиудад гар ажиллагааг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжөөр хангах, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах зэрэг ажлыг хийжээ.

Ойжуулалтын хүрээндээ Өмнөговь аймагт 300 га талбайг заган ой болгох "Ухаа заг" төслийг эхлүүлж, эхний жилд 80 га-д тарьсан 100 мянга гаруй загийн ургалт 95 хувьтай байгаа бодит үр дүн гараад буй. Тус компани зөвхөн мод тариагүй, олон жилийн өмнө хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэгдэж, орхигдсон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн томоохон газруудад нөхөн сэргээлтийг амжилттай хийгээд байгаа нь хичээл зүтгэл, зөв тооцоо судалгаа байвал байгалийг унаган төрхөнд нь оруулах бүрэн боломжтойг бодитой үлгэрлэн харуулж байгаа билээ. Энэ тухай “Оюу толгой” компанийн Байгаль орчны тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд хариуцлагагүй уурхайн улмаас эвдрэлд орж орхигдсон 400 га-д нөхөн сэргээлт хийсэн. Энэ жил мониторинг хийхэд Ялбагт ургамлан бүрхэвч 90 хүртэл хувь ургасан, шилмүүст мод өөрөө ургаж эхэлсэн байсан.

Өмнө нь өөрчлөгдсөн байсан голын гольдролыг хуучин хэвэнд нь оруулсан бөгөөд энэ жил голын дагуу  10 см-т бургас битүү ургаж эхэлсэн маш сайхан үр дүн гарсан” хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани мод тарьсан нэр зүүгээд орхих биш, уурхайн бүсээс хальж, ирээдүй хойч үеийнхээ төлөө Монгол орон даяар үр нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг энэ мэтчилэн үр дүнтэй хэрэгжүүлж байна. 

Тэгвэл COP17 хурлын үеэр энэ үр дүнтэй ажлуудаа илүү өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нөлөөллийн цар хүрээг тэлнэ гэдгээ зарлалаа. Тухайлбал, говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5,000 га хүртэл талбайг хамарсан загийн ой байгуулж, Монгол орны хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ойг нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломж судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой

байдлаар хөгжүүлэхээ зарласан. Мөн орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалж, арчлан ургуулахад чиглэсэн, санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг  хэрэгжүүлэх ажил уг амлалтад багтжээ.

Товчхондоо биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэх ажээ. Урт хугацаандаа энэ амлалтын үр дүнд Монгол орны ойн салбар шинэ шатанд гарч, байгаль орчныг хамгаалсан бодитой үр дүнгүүд гарах нь.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан