Шатахууны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.31) боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импорт, түгээлт хэвийн үргэлжилж байна. Гэхдээ хөдөө орон нутагт шатахууны хангамжийг хүргэхэд байрлалаас шалтгаалан их хугацаа зарцуулж байна.
Наймдугаар сарын 30 -ны өдрийн байдлаар хөдөө орон нутгийн 365 шатахуун түгээх станцаас 200 нь хэвийн ажиллаж буй. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн нэг шатахуун түгээх станц дээр хүлээж буй автомашины тоо дунджаар 70-75 байсан бол энэ тоо буурч, дунджаар 58 машин болжээ.
Харин Булган, Дорнод аймгуудад шатахуун түгээх станцад хүлээж буй машины тоо 100 -аас дээш байгаа ажээ. Хамгийн өндөр ачаалалтай байсан аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлснээр
- Дархан-Уул аймаг 100 – 55 /тээврийн хэрэгсэл/
- Өмнөговь аймаг 250 – 40 /тээврийн хэрэгсэл/
- Сүхбаатар аймаг 100 – 55 /тээврийн хэрэгсэл/
- Архангай аймаг 105 – 50 /тээврийн хэрэгсэл/
- Төв аймаг 90 – 70 /тээврийн хэрэгсэл/
- Дундговь аймаг 200 – 55 /тээврийн хэрэгсэл/ тус тус буурчээ.
Цаашид аймаг, сумдын шатахуун түгээх станцуудын хангамжийн мэдээллүүдийг нэг бүрчлэн гаргаж, ойрын хугацаанд нөөцгүй байгаа аймаг, сумдыг бүрэн шатахуунаар хангах үүрэг өгсөн" гэж мэдээллээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам