gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Путин, Ши Жиньпин нар ШХАБ-ын дээд түвшний хуралдаанаар уулзана

Г.Саруулсанаа
Дэлхийд
4 цаг 50 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Дэлхийд
4 цаг 50 минутын өмнө
Путин, Ши Жиньпин нар ШХАБ-ын дээд түвшний хуралдаанаар уулзана Архивын зураг ашиглав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) энэ жилийн дээд түвшний хуралдаан өнөөдөр Киргиз улсад болж байна.

Тус хуралдаанд Владимир Путин, Ши Жиньпин болон бусад улсын удирдагчид оролцож байгаа юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь эдийн засгийн асуудалд голлон анхаарч ирсэн. Гэвч Орос, Хятадын ерөнхийлөгч нар тус дээд хэмжээний уулзалтыг өөрсдийн алсын харааг сурталчлах, Барууны орнуудын эсрэг зогсоход ашигласаар иржээ.

Тус байгууллага бусад улсын эсрэг нэгдсэн ажиллагаа хийдэггүй гэдэг ч өнгөрсөн жилийн хурлаар Путин Барууны орнуудыг Украиныг дайнд өдөөн хатгасан гэж гүтгэжээ.

Энэ жилийн хурлаар Иран улсын ерөнхийлөгч ирэх ба Путинтэй хоёр талт хэлэлцээ хийх хүлээлттэй байгаа аж. Иран ШХАБ-д 2023 онд нэгдсэн бөгөөд Орос улстай цэргийн харилцаа, Хятад улстай эрчим хүчний харилцаа хамааралтай юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бэссэнт Бээжингийн 1.2 их наяд ам.долларын дэлхийн худалдааны ашгийг цаашид тогтвортой хадгалагдах боломжгүйг мэдээлсэн.

Мөн Хятад улстай хийж буй худалдааны нөхцөлийг эргэж харахыг “Их 20”-ийн (G20) гишүүн орнуудад уриалахаа мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараахан ШХАБ-ын уулзалт болж байгаа юм.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй ажээ. 

Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.

27 улсыг хамардаг ШХАБ нь өдгөө:

  • Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  • Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах,
  • Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
  • Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.

Эх сурвалж: Al Jazeera

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан