Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Багануурын дулааны станц” ТӨХК-д ажиллажээ.1980 онд ашиглалтад оруулсан эл дулааны станцын суурилагдсан хүчин чадал нь хамгийн том гурван аймгийн дулааны станцыг нийлүүлсэнтэй дүйхүйц юм.
Монгол Улсын төвийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нүүрсний хэрэглээний 80-90 хувийг хангаж буй Багануурын уурхай, Багануур дүүргийн дулаан хангамжийг нийлүүлдэг тус дулааны станцын тоноглолын найдвартай тасралтгүй ашиглалт, үйлдвэрлэлийн шуурхай ажиллагаа нь сүүлийн 10-15 жилд алдагдсан гэдгийг удирдлага нь хэлэв. Энэ нь батлагдсан тариф нь өртгөө нөхдөггүй, алдагдал хүлээдэг, улмаар шаардлагатай засвар, үйлчилгээг хийж чаддаггүй, үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын хугацаа дууссан зэргээс шалтгаалж байгаа гэлээ.
Шинэ эх үүсвэр барина гэхээс урьтаж одоогийн дулааны станцаа горимын дагуу хэвийн, тасралтгүй ажиллуулахад анхаарах шаардлага үүсжээ.
Дээрх компаниас өмнө нь дөрвөн зуух бүрэн шинэчлэх хүсэлт гаргасан ч одоо болтол шийдэгдээгүй, өдгөө 158 МВт-ын дулааны станц барих талаар яригдаж байгаа аж. Дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа ороод байгаа ч нийслэлийн удирдлагаас ирж танилцаад, дулааны станц бус, дулааны цахилгаан станц барих нь зүйтэй гэсэн байна.
Шинэ эх үүсвэр барина гэхээс урьтаж одоогийн дулааны станцаа горимын дагуу хэвийн, тасралтгүй ажиллуулахад анхаарах шаардлага үүсжээ. Тодруулбал, эхний ээлжид дөрвөн зуух, дөрвөн шахуургыг бүрэн шинэчлэх, мөн 1987 онд ашиглалтад оруулсан үнсэн санг цэвэрлэх шаардлагатай байгаа гэнэ. Эдгээр ажлыг хийхгүй бол дулааны станц цаашид хэвийн ажиллах боломжгүйд хүрэхээр байгааг танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Багануурын дулааны станц” ТӨХК 24 нэр, төрлийн томоохон ажил хийхээр төлөвлөснөөс өдгөө гүйцэтгэл нь 82.1 хувьд хүрчээ. Зарим ажлыг гүйцэтгэх хугацаа болоогүй байгаа аж. Дээрх 24 нэр, төрлийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжтойг мөн дурдсан юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Ер нь дулаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яам, сайд гэхээс илүүтэй тухайн орон нутгийн удирдлага анхаарах ёстой. Тухайн аймаг, дүүрэг хаанаа юу барьж, яаж хөгжих хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уялдуулаад хэрэглэгчдийг дулаанаар хэрхэн хангахад анхаарч байх ёстой. Түүнээс өр төлбөрт орж, асуудал үүссэний дараа мэддэг, анхаардаг байж болохгүй. Шаардлагатай бол дулааны үнэ тарифыг өртөгт нь хүргэж, ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй ажиллах ёстой.
Багануурт нэг бол дулааны станц, эсвэл дулааны цахилгаан станц барина гэж янз бүрийн асуудал яригдаж байгааг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Шинэ эх үүсвэрээс үл хамаараад одоо байгаа дулааны станцаа тордон, хэрэглэгчдийг дулаанаар тасралтгүй хангах ёстой” хэмээн тодотгожээ.
Эх сурвалж: Эрчим хүчний яам