gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Учрал: Ирэх онд 14 мянган өрхийг ипотекийн зээлд, 2000 өрхийг түрээслээд өмчлөх орон сууцад хамруулна

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 31 минутын өмнө
Twitter logo

Н.Учрал Ерөнхий сайдын хувиар анхны төсөв болох 2027 оны улсын нэгдсэн төсвийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээллээ.

Ерөнхий сайд 2027 оны төсвийн төслийн үндсэн зорилгыг “Монголын баялгийг монголчууддаа хүргэж, иргэд байгалийн баялгийнхаа өгөөжийг бодитоор хүртдэг байх” хэмээн тодорхойлж, энэ хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрийг танилцуулав.

Тэрбээр энэхүү бодлого нь сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, иргэдэд чиглүүлэхээр гаргасан төсвийн тодотголын шийдвэрийн үргэлжлэл гэдгийг онцоллоо.

НЭГ. ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ АНХ УДАА МОНГОЛД АВЧИРНА

Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын данс, дулааны шинэ станц, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр, хоёр боомтын шинэчлэлд зарцуулахаар төлөвлөжээ.

Ногдол ашгийг ямар төсөл, бүтээн байгуулалтад зарцуулахыг E-Mongolia системээр нээлттэй санал асуулга явуулж, иргэдийн оролцоотойгоор эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

ХОЁР. 1072 ХУВЬЦААГ ИРГЭДИЙН БОДИТ ӨМЧ БОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжтой болгож, компанийг нээлттэй компани болгохоор төлөвлөжээ.

Мөн бусад төрийн өмчит компанийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж, шинэ технологи, хөрөнгө оруулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгон 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан байна.

Төрийн өмчит компаниудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ.

ГУРАВ. ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА 

Иргэд цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх орлогод ХХОАТ төлөхгүй байхаар төсөлд тусгаснаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дансанд нийт 840 тэрбум төгрөг үлдэх тооцоо гарчээ.

Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани 1 хувийн татвар төлнө.
НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
 Ингэснээр 23 мянган аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болох ажээ. 25 хувийн татварын шатлалд 15 хувийн шинэ шатлал нэвтрүүлж, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.

ДӨРӨВ. ТЭТГЭВЭР, ЦАЛИНГ НЭМЖ, ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380.3 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1 сая 335.4 мянган төгрөгт хүргэнэ.

Мөн 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил шимтгэл төлсөн иргэн илүү тэтгэвэр авдаг зарчимд шилжинэ. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно.

Ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

Эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэгдүүлнэ. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгааллын зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхээр төлөвлөжээ. 2027 оны эхний улиралд төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ.

ТАВ. 16 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО

2027 онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөсөн. 14 мянган өрх ипотекийн 6 хувийн зээлд,
 хоёр мянган өрх түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдана.
 Төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулна.

ЗУРГАА. ДУЛААНЫ VI ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 

ДЦС-3-ын дэргэд 300 МВт хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станц шинээр барина.

Мөн олон жил гацсан ДЦС-3 болон 10 аймгийн дулааны станцын төслийг ашиглалтад оруулж, эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг өрхийн төсөвт шилжүүлэхгүй байх бодлого баримтална.

ДОЛОО. БОЛОВСРОЛЫН ДЭД БҮТЭЦ, ТЕХНОЛОГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ 

Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Мөн 300 ортой 15 дотуур байр барина. 

2027 онд 100 мянган сурагчийг Google Chromebook компьютерээр хангаж, 100 сургуульд Google лаборатори байгуулна. Түүнчлэн 100 сургуулийг уурын зуухнаас салгаж, эрчим хүчний хэмнэлттэй “ногоон сургууль” болгоно. 

НАЙМ. 34 ЭМНЭЛЭГ НЭМЖ БАРИНА 

Одоогоор улсын хэмжээнд баригдаж буй 39 эмнэлэг дээр нэмж 34 эмнэлэг шинээр барина. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг өргөжүүлж, өдөр тутам хэрэглэдэг амин чухал эмүүдийг хамруулна. Ахмад настнууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

ЕС. 10 НАРНЫ СТАНЦ, 500 “НОГООН ӨРТӨӨ” БАЙГУУЛНА 

Одоогоор таван аймагт хэрэгжиж буй нарны цахилгаан станцын төслүүдийг үргэлжлүүлж, 2027 онд 10 нарны станц шинээр байгуулна. 

Мөн улс даяар цахилгаан автомашины 500 түргэн цэнэглэх “Ногоон өртөө” байгуулж, гол замуудын дагуу 150 км тутамд нэг цэнэглэх станцтай болох зорилт тавьжээ. 

Нарны хавтан, эрчим хүч хуримтлуур болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө. 

Ерөнхий сайд эдгээр есөн шийдвэрийг нэгтгэн “Монголын баялгийг монголчууддаа хүргэх нэг зорилготой есөн шийдвэр” хэмээн тодорхойлов. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүдэд хандан 2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн баталж, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд бодитоор хүргэх бодлогыг дэмжихийг уриалжээ.

“Монголын баялаг Монгол хүндээ үр өгөөжтэй байхын төлөө ажиллах болно” гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан