Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.08.27/ мэдээлэл хийлээ.
АН-ын Нарийн бичгийн дарга Н.Ганибал, Үнийн өсөлт гаарч, шатахууны хомсдол бий болсон нь Засгийн газрын алдаатай бодлогын үр дагавар. Шатахуны 45 хоногийн нөөцөө яаж зөв зарцуулах бодлого тооцоогоо гаргадаг салбарын яам, сайд нь буруу бодлого явуулснаа шатахууны хомсдол руу оруулсан. Баяр наадмын дараа 10 хоног амарсан. "Хөдөө яв, амар, хотоо чөлөөл. Бензин хангалттай хүрнэ" гэсэн алиа марзан мэдэгдлийг салбарын сайд Г.Дамдинням хийсэн.
Хотоос гарч 500 км явсан нэг машин ердийн үеийнхээ 14 хоногийн нөөцийг, 1000 км явбал нэг сарын нөөцөө хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. Нөөцөө зөв тооцоолж, зохицуулалт хийгээгүйгээс шатахууны үнэ өслөө. Магадгүй энэ буруу бодлого нь шатахууны үнийг өсгөх гэсэн бодлого байсан юм биш биз гэж хардаж байна.
Монголын төр өнөөдөр сүртэй рийл хийсэн сүр данзан хэдэн дарга, эсвэл алиа марзан байдлаар асуудалд ханддаг хэдэн сайдтай боллоо. Төрийн буруу бодлогоос болж ард түмний амьдрал элгээрээ хэвтэх түвшинд ирж байна.
Малчид, ялангуяа гүний худагтай газарт малаа услах бензингүй болсон. Амралтаараа хөдөө явсан иргэд маань орон нутгийн бензин колонкуудыг хоосолчихоод хүрээд ирсэн. Тэнд үлдсэн хүмүүсийн бензиний хомсдол өнөөдрийг хүртэл байсаар байна.
Инфляц 2026 оны 7-р сард 13 хувьд хүрсэн гэж Монголбанк мэдэгдлээ. Наймдугаар сард улам өснө. Тэгэхээр АН Н.Учралын Засгийн газрыг огцруулна. Нэг сайдын алдаа монголчуудын зовлон болж байна. Энэ Засгийн газарт ажиллах чадамж алга. Тэвчиж болох зардлуудаа Засгийн газар төсвийн тодотголдоо тусгасангүй гэв.