gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

COP17: Дэлхийн 190 орны төлөөлөгчдийг холбосон харилцаа холбооны дэд бүтцийг Мобинет ХХК байгууллаа

Г.Саруулсанаа
Бизнес
7 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай өндөрлөлөө. 190 гаруй орны төлөөлөгч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төвлөрч буй хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэдээлэл холбооны сүлжээ нэн чухал.

Нэг секундийн тасалдал ч олон улсын хэвлэлийн шууд дамжуулалт, дипломат уулзалт, цахим бүртгэл, орчуулгын систем, аюулгүй байдлын ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй. 

Уг өндөр хариуцлагатай ажлыг мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани Мобинет ХХК гүйцэтгэн хурлын талбайн утастай, утасгүй сүлжээ, интернетийн үндсэн болон нөөц дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын системийг цогцоор нь байгуулжээ.  

Тэд 5G сүлжээтэй гурван дэд станцыг байгуулж, цэнхэр бүсэд өндөр хурдны интернет сүлжээг 270 орчим төхөөрөмжийн хамт суурилуулжээ. Өрхийн интернетийн хэрэглээний хурд нэг гигабит байдаг бол цэнхэр бүсэд арван гигабитын хурдтай интернетийн сүлжээг холбосон аж.

COP17 зохион байгуулагдсан цогцолбор нэгэн зэрэг 10,000-15,000 хүн хүлээн авах хүчин чадалтай. Оргил ачааллын үед 25,000 гаруй төхөөрөмж сүлжээнд зэрэг холбогдох тооцоололтой. Нийт төслийн хугацаанд цэнхэр бүсэд 20,000 хүн, ногоон бүсэд 85,000 хүн сүлжээнд нэвтэрчээ. 

Мобинетийн борлуулалтын шийдлийн инженер А.Золбаяр

Уг төсөлт ажлын талаар Мобинетийн борлуулалтын шийдлийн инженер А.Золбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Төсөл зургаадугаар сарын 21-нээс эхэлсэн. Бид COP17 бага хурлыг интернетийн сүлжээнд холбох ажлыг сар хүрэхгүй хугацаанд хийж гүйцэтгэсэн.  

Манай инженерүүдийн байгуулсан сүлжээ нийт 60 мянга хүртэлх хэрэглэгчийг хүлээн авах хүчин чадалтай. Хурлын үеэр өдөрт дунджаар 3,000-5,000 хэрэглэгч сүлжээнд нэвтэрсэн.

Харин ачаалал ихтэй өдрүүдэд 7,000 гаруй хэрэглэгч нэгэн зэрэг ашигласан ч саатал, доголдол үүсээгүй нь системийн бодит хүчин чадлыг харуулж чадлаа.  

Бага хурлын үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд дамжуулалт, олон улсын хуралдаан, цахим бүртгэл, видео конференц, орчуулгын системүүд тасралтгүй ажиллах шаардлагатай. 

Иймд бид: 

  • 10Gbps үндсэн интернет урсгал 
  • 10Gbps бүрэн нөөц интернет урсгал бүхий давхар архитектур байгуулсан.  

Мобинет хурлын талбайд зориулан 5G сүлжээний гурван шинэ дэд станцыг байгуулж, Монгол улсад ашиглагдаж буй хамгийн өндөр хурдны цахим холболтыг хүргэх боломжийг бүрдүүллээ.  

Энэхүү сүлжээ нь шууд дамжуулалт, өндөр нягтаршилтай видео контент үйлдвэрлэл, олон улсын хэвлэл мэдээллийн ажиллагаа, үүлэн технологид суурилсан үйлчилгээ, цахим оффисын орчин, видео хурлын системүүдийг бүрэн дэмжсэн. 

Олон улсын томоохон хурал учир үйл ажиллагаа найдвартай байх чухал. 

Цэнхэр бүс дэх байгууламжууд интернетийн хоёр урсгалтай. Нэг сүлжээ унахад нөгөө сүлжээ рүү шилжих боломжтой. Ингэснээр нөөц бололцоог ашиглаж, хугацааны алдагдалгүйгээр сүлжээг шуурхай дамжуулах боломжтой.

Олон улсын томоохон хурал учир үйл ажиллагаа найдвартай байх чухал. Интернет сүлжээ тасалдаж болохгүй, цахилгаан тасрахад төхөөрөмж унтрахгүй байх, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гэх мэт стандартыг ханган ажиллав.

Интернетийн сүлжээ гаднын халдлагад өртөх магадлалтай учир 24 цаг хяналт тавьсан. Сүлжээний аюулгүй байдал талаас интернетийн сүлжээг дэлгэц дээр хянаж, асуудал гарсан тохиолдолд шуурхай засварлалаа.

    Манай 50 гаруй инженерүүд богино хугацаанд дараах дэд бүтцийг байгуулжээ. 

    • 56,850 метр Cat6A ангиллын өндөр хурдны кабел татсан,
    • 569 мэдээллийн цэг байгуулсан,
    • 230 дотоод орчны өндөр хүчин чадлын WiFi төхөөрөмж байршуулсан,
    • 40 гаруй гадна орчны access point суурилуулсан,
    • 40 гаруй enterprise ангиллын switch төхөөрөмж суурилуулсан,
    • 22 холбооны rack байгуулсан,
    • Шилэн кабелын дотоод холболт болон үндсэн сүлжээний бүтцийг байгуулсан,
    • Төв удирдлагын систем, хандалтын удирдлага, аюулгүй байдлын цогц шийдлийг нэвтрүүлсэн. 

    Интернетийн сүлжээ гаднын халдлагад өртөх магадлалтай учир 24 цаг хяналт тавьж байна.

    НҮБ-ын үйл ажиллагааг утасгүй болон утастай интернет сүлжээгээр хангаж байна. Өдөр тутамд сүлжээний аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг НҮБ-тай хуралдаж COP17 бага хурлыг асуудалгүй зохион байгуулах үүрэг хүлээж байна” гэв.

    Бага хурлын хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологи болох Wi-Fi 7-г ашигласан гэнэ. Ингэснээр интернетийн сүлжээг хурдны алдагдалгүйгээр, нарийвчлалтайгаар дамжуулах боломж бүрдсэн байна. 

    Мөн Blue Zone буюу төрийн болон дипломат төлөөлөгчдийн бүсэд байрласан 78 орны павильон, төлөөлөгчийн газруудыг тус бүр бие даасан сүлжээ болон утастай интернет сүлжээгээр хангажээ.  

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан